Сайн байна уу? Асар удаан юм бичсэнгүй. Тэгээд юм бичих юмсан гэж бодож явж байтал загтнасан газар маажив гэгчээр нэг хүн намайг Ертөнцийн эзэн гэж байгаад тэр нь дэлхийг бүтээсэн, одоо хүмүүсийн итгэдэг Дарвиний хувьсалын онол худлаа гэж батлах гэж олон удаангийн оролдлого хийн хичээх болов. Харин тэр хүнтэй удаан ярилцсан яриагаа хүмүүст бас хүргэмээр санагдаад энд сийрүүлэн бичмээр санагдлаа. Та эхлээд http://www.tailal.mn/a/114Amdral.html бичлэгийг уншаад мөн үүнтэй төстэй нилээд жинжлэх ухаанч байдалтай бичсэн бичлэгүүдийг уншаад үзвэл өөрийн гэсэн нэг төсөөлөлтэй болох байх. Харин энд миний үзэл бодол:
За яахав Дарвиний онол худлаа байж гэж бодьё. Угаас шинжлэх ухаанд хөлдөшгүйгээр байсан зүйлс гэж үгүй. Бүгд л хувьсаж хөдлөж байдаг. Тэгвэл энэ нь Ертөнцийн эзэн биднийг бүтээсэн гэдгийн шууд баталгаа болох уу? Миний бодлоор үгүй. Би ерөнхийдөө математик сэтгэлгээтэй гэж өөрийгөө боддог. Тиймээс жаахан математик хольж тайлбарлахгүй бол болохгүйн. Таньд ямар нь мэдэгдэхгүй дүрс байлаа гэж бодьё. Тухайн дүрсний 2 талын урт нь мэдэгдэж байвал та энэ дүрсийг яг ямар дүрс болхыг тодорхойлж чадах уу? Мэдээж үгүй. гурвалжин биш гэдгийг нь балталж болох нь ч энэ нь дөрвөлжин гэдгийн баталгаа биш юм. Гэхдээ би дөрвөлжин биш гэж хэлээгүй. Байж болхын. Эсвэл бүр 5 өнцөгт ч байж болхын. Бид үргэлж л дутуу мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргах болдог. Харин хүмүүсийн цөөнх нь дутуу мэдээллийг гүйцээх гэж, учрыг нь олох гэж хичээдэг байхад харин олонх нь учрыг нь олохгүй зүйлээ бурхан гэдэгрүү түлхээд, тэрэндээ итгээд явах нь амар санагддаг бололтой. Энэ нь зөвхөн сэтгэлээ хуурах төдийхөн үйлдэл юм. Хүний амьдралын түүхыг хархад Бурханд итгэж хүлээж байсан хүмүүсээс илүүтэй, ухаж ойлгож бүтээх гэж хичээж байсан хүмүүс л бидэнд гэрэл цахилгааныг бүтээж өгч, бидэнд дэлхий нарыг тойрдог гэдгийг мэдүүлж өгсөн гэж боддог. Тэрнээс биш хэн нэгэн бүхнийг бүтээгчийн зурсан зургаар Менделев үелэх систем зохиогоод, тэрний хүслээр миний аав цаг бусаар өөд болоод, тэрний захиасаар хүмүүс нэг нэгэндээ БУРХАН ГЭЖ БАЙГАА гээд яриад яваад байгаа гэж боддоггүй. Би одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Би бенз ундаггүй. Би одоо болтол өөрийн байртай болоогүй л байна. Гэхдээ муудсан юм алга. Би хүнд хайрлуулж үзсэн. Хүнийг хайрлаж үзсэн. Надад хүү маань байна. Нэгэн том үйл хэргийн төлөө зүтгэх хамт олон байна. Хот утаатай байгаа ч одоохондоо өвөөд үхэх гээд шаналаад байгаа юм алга. Монголд дүүрэн хужаа ороод ирлээ гээд байгаа ч бид МОНГОЛ УЛС гэсэн нэрээ алдаагүй л байна. Гэхдээ би утаатай байхыг, хятадууд олон орж ирж байгааг дэмжиж байгаа юм биш шүү. Гол нь би хойд насандаа, эсвэл сүнс маань диваажинд очоод хязгааргүй их жаргана гэж бодож явдаг хүн биш гэдгээ л хэлэх гээд байгаам. Дэлхий ертөнц, амьдралын үүсэл юу байж болхын. Бурхан бүтээсэн ч байж болно. Тэр нь ямар ч нэртэй бурхан байж болхын. Мухамед Будда Хрис аль нь ч байж болно. Магадгүй нэг найзын маань тайлбарлаад байгаачлан Ертөнцийн эзэн гээч нь бүтээсэн байж ч болхын. Тэглээ гээд энэ насандаа үзсэн амьдрал, амссан жаргалдаа би сэтгэл хангалуун байна. Ертөнцийн төгсгөл гээч нь ирээд миний сүнсийг мөнхөд тамруу илгээсэн ч би тэнд байх зовлонг тэвчиж чадхаар их итгэл надад байна. Тэр бол миний туулсан амьдрал. Зүсэм талхаар өдрийг өнгөөдөг байсан өдрүүд. Жаргалтайгаа зовлонтойгоо бүхлээрээ миний амьдрал. Тэгээд ч миний аав өвөө миний өвөг дээдэс тэр Ерөнтөнцийн эзэнд итгэдэггүй байсан. Тэд тэр диваажинд очоогүй бол би ч гэсэн тэнд очоод мөнхөж жаргаж чадна гэж үү? Бурхан гээч нь намайг уучлал гуй гэсэн ч гуйхгүй. Би ЕРТӨНЦИЙН ЭЗЭН ГЭДЭГ ЧИНЬ ИТГЭХГҮЙ БАЙНА. ТЭГЛЭЭ ГЭЭД ТАМРУУ ЯВУУЛБАЛ ТЭР Л БИЗ. БИ ХАРАМСАХГҮЙ!
Эцэст нь хэлхэд би энэ бүгдээрээ Ертөнцийн эзэн гэдэг итгэдэг хүмүүсрүү дайрч давшлах гэсэнгүй. Надад зөндөө л тийм найз нар байна. Гол нь би та нарын итгэл үнэмшилийг хүндлээд үгүйсгэхгүй байгийн адлиар миний үзэл бодлыг ч гэсэн хүндэтгээд дахин дахин битгий тэр Ертөнцийн эзэн гэдгээ тайлбарлаад, миний үзэл бодлыг үгүйсгээд байгаачээ гэж л хүсэх гэсэн юм. Энэ бол миний сонголт.
Wednesday, February 23, 2011
Tuesday, October 12, 2010
CD хаачваа
Дөнгөж сая ubuntu 10.10 татаж дууслаа. Тэгээд сд-нд шарах гээд бланк сд хайсан олдохгүй юм. Уг нь 2-3 ширхэг байх л ёстой санагдаад хайгаад хайгаад олсонгүй ээ... Гэхдээ яаж зүгээр ингээд орхино гэж :D виртуал машин дээр суулгаж байна. Энэ бүтэн сайн өдөр дээр үед хийдэг байсан нэг юмаа хийж бичлэгийг нь энд тавинаа :D Одоо улам л COOL!
Labels:
ubuntu
Monday, August 16, 2010
Удахгүй...
Удахгүй амралтаа авна. Завтай болно. Блогоо ч гэсэн эргээд хөтөлтөлмөөр санагдаад байгаа. Яг л хэсэг хугацаанд саран дээр байсан юм шиг сэтгэгдэл ойрд төрөөд байгаа хэхэ. Гэнэт багын найзууд утасдаад л... Гэнэт хүмүүс намайг сурж ирээд л... Гэнэт хэн нэгэн ямар нэг зүйл бэлэглээд хэхэ... Нээрээ саран дээр байхдаа усанд сэлж сурсым байна шүү хэхэ. Одоо төв бассейн дахиад ажиллахаар үргэлжлүүлээд сэлнэ ээ. Бас өвөлийг тэсэн ядан хүлээж байна. Snowboard-аар илүү сайн гулгаж сурна. Өнөөдөр би азжаргалтай сэрлээ :) Өдөр бүр ийм байх нь зөвхөн надаас л шалтгаална тийм биш гэж үү ;)
Thursday, July 29, 2010
Yagaad ch yum yahoo messenger geech zuil jaahan yadargaatai sanagdaad yor ni online bolj oroh durgui hehe. Tegeed bodood bsan chin humuus namaig nuugdlaa barilaa ene ter geed ih ugeer ideh bolloo. Yor ni tegeed offline-iig detect hiideg zondoo web bhad nuugdaad ch nemergui bolj. Odoonoos nuugdahaa boliloo harin hariu bichihgui bol buu gaihaarai :D
Monday, March 22, 2010
Сайн яваарай миний дүү
Өнөөдөр өглөө дүүгээ арлын Япон оронлуу үдэж өгөв. Өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр тийшээ явж байгаа дүүдээ азжаргал эрүүл энхийг хүсье. Эхээс 2-уулханаа болхоор явуулчихаар нэг л эвгүй юм. Их санах байхдаа дүүгээ хэхэ.
Sunday, December 27, 2009
Архи
Хүмүүс яагаад архи уудгийг би бүр багаасаа л ойлгодоггүй байсан. Магадгүй ойлгохгүй байсаар байгаад үхэж магадгүй юм. Харин хүмүүс намайг яагаад уудаггүй бас ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг 7 настай байхад аав маань өөд болсон юм. Өөд болхоосоо өмнө намайг өвөр дээрээ суулгаад 100-ийн дотор тоолхыг зааж бас цагийг хэрхэн тоолдогийг хэлж өгөөд ганц захиас захисан нь "Миний хүү архи битгий уугаарай, тамхи битгий татаарай". Тэр өдрөөс өөр аавтай холбоотой зүйлүүдийг бараг сандаггүй. Тиймээс аавынхаа захисан ганцхан захиасыг биелүүлнэ гэдэг бурханы оронд байгаа аавтайгаа зүүдэндээ тайван уулзах миний ганц тайтгарал юм.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.
Saturday, December 26, 2009
Snowboard
За өчигдөр орой Skyresort-т очиж snowboard-р гулгаж сурах гэж оролдов. Үнэхээр сайхан байлаа. Эхэндээ хэцүү мэт боловч сурчихвал үнэхээр сайхан эд байнөө. 4 цаг гулгахад бүхэл стресс тайлагдаад жинхэнэ амьд хүн гэдгээ мэдэрч байгаад ирлээ. 3 найзтайгаа явсан болхоор бүр ч урамтай байлаа. Та ч гэсэн очоод үзхэд гэмгүй шүү. дэлгэнгүй мэдээлэл авхыг хүсвэл www.skyresort.mn хаягаас аваарай.
Saturday, December 19, 2009
Хувьсал ба Хөгжил
Аймаар сүр нэртэй нэг бичлэг бичье гэж бодлоо. Нэгэн цагт монголд гар утас хэрэглэдэг бүх хүн дугаар нууцлах үйлчилгээг үнэгүй авдаг байлаа... Тэр үед хэн надруу залгаж байгааг мэдэхийн тулд дугаар харах үйлчилгээнд мөнгө төлдөг байлаа. Одоо харин бүгд дугаар харах үйлчилгээг үнэгүй авч дугаар нууцлах нь үнэтэй болжээ...
Гэхдээ энэ бол ярих гээд байгаа гол зүйл маань биш л дээ. Зүгээр л өчигдөр нэг ийм үг санамсаргүй тааралдсан юм. "Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм байдаг". Өөрөөр хэлбэл бид одоо хоцрогдсон гэж боддог тэр технологи санаануудаас бас авах зүйл үлдсэн байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ялангуяа монголд бол энэ бүхэнийг хэрэгжүүлэх боломж өндөр байна.
Гэхдээ энэ бол ярих гээд байгаа гол зүйл маань биш л дээ. Зүгээр л өчигдөр нэг ийм үг санамсаргүй тааралдсан юм. "Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм байдаг". Өөрөөр хэлбэл бид одоо хоцрогдсон гэж боддог тэр технологи санаануудаас бас авах зүйл үлдсэн байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ялангуяа монголд бол энэ бүхэнийг хэрэгжүүлэх боломж өндөр байна.
Tuesday, September 15, 2009
Linux InstallFest 2009
Linux InstallFest 2009 өдөрлөг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр
12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн
танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг,
компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулагдана.
Мянга сонсхоор нэг үз! Сонирхосон хүн бүхэнд нээлттэй.
12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн
танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг,
компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулагдана.
Мянга сонсхоор нэг үз! Сонирхосон хүн бүхэнд нээлттэй.
Wednesday, September 2, 2009
Thursday, August 13, 2009
Др.Гоожуур-т
Хэрвээ Гоожуур гээч нь хэрвээ энэ бичлэгийг олж уншиж байгаа бол одоо больчихооч ээ... Ядаж л наад хүний чинь хийсэн бүтээсэн нь чиний цуглуулсан зураг, балайрсан бичлэг 2-оос чинь илүү үр бүтээлтэй зүйлс байсан юм шүү дээ. Хэдий буруу зүйл хийсэн ч чиний хийсэн бүгдийн хажууд хүүхдийн тоглоом шиг л зүйлс шүү дээ. Чиний хийсэн нүглийг шүүх хүн байхгүй, Чи харин өөрийнхөө эсрэг бүгдийг үгүй хийх гэж зүгтгээд... Энэ чинь чи хаашаа яваад байгааг харуулаад байна. Амьдрал урт, юу ч тохиолдож болно. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжлээд байвал дараагийн удаад хэн хэн илүү их хохирол амс ч болох юм гэдгийг л сануулах гэсэн юм.
Monday, August 10, 2009
Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.
Ajaxmaa Goojuur.com-ийг хакердсан байна. Тэгээд бодлоо та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцмаар санагдаад. Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.
За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:
1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.
Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.
Ajaxmaa Goojuur.com-ийг хакердсан байна. Тэгээд бодлоо та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцмаар санагдаад. Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.
За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:
1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.
Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.
Saturday, July 4, 2009
Ухаан далай номноос эхтэй...
Саяханаас чөлөөт цагаа номонд зориулах болов. Гэхдээ мэргэжлийн номнуудад бус харин уран зохиолын номнуудад. Тэгээд гэнэт анх ном уншиж эхэлж байсанаа санаад энд бичмээр санагдлаа. Миний анхны номонд хорхойссон түүх гэвэл 13 настай байхад ээж маань намайг гэртээ юу ч хийхгүй байгаад ихэд гайхах болсон. Уг нь шатарын дугуйланд яваад овоо байсан чинь багш нь шилжиж яваад дугуйлан нь тарцан байлаа. Дээр нь охидууд шоохоорхох нас нь арай л болоогүй байв. Хаяа ганц нийлэх найзуудтай 7 хоногт 2-3 удаа л хамт гарч тоглодог байсан санагдана. Зурагтаар онцын зүйл гарахгүй. Тэр үед хөдөө зөвхөн үндэс гардаг байсан. Гэхдээ өглөөн хөтөлбөр гээд хэсэг гарч байгаад өдөр 12-с унтраад орой 6 гээл дахиад эхэлдэг байлаа. Би харин өглөө хичээлдээ явчаад л өдөр нь даалгавараа хийчээд хэдэн цаг ч хамгаагүй төөсөөлөн бодоод хэвтчихдэг байв. Ээжийн маань санаа зовж намайг номоор эмчилхээр шийдээд анх Жюль Верний "Дэлхийг тойрсон 80 хоног" гэдэг номыг худалдаж авч өгөв. Тэр номыг шахалтаар уншиж эхэлсэн болхоор эхний 10-20 хуудсыг унших гэж 14 хоног зарцуулсан юмдаг. Харин үлдсэнийг нь уншихад ердөө 1 шөнө 2 өдөр л шаардагдав. Дахиад ээжээс ном нэхэв. Ээж "номын шүүгээнд зөндөө ном байхад би чамд өдөр бүр шинэ ном авч өгч чадахгүй" гэлээ. Тэр нь ч зөв байсан. Манайх тийм их биш ч гэсэн хөөрхөн хэдэн номтой номын шүүгээ байсан юм. Тэнд байгаа номнуудыг ээлж дараалан уншаад 1 сарын дараа дахиад л номгүй болсон дахиад ээжээс нэххэд ээж "номын сан гэдэг газар чинь яах гэж байдагийг мэдэх үү?" гэж асуулаа. Би гайхан "манай энд байдаг юмуу?" гэж тэнэглэж байснаа санадаг юм. Хамгийн хачирхалтай нь миний дугуйландаа явахдаа үргэлж хажуугаар нь өнгөрдөг байсан тэр жижиг цагаан байшин эрдэм мэдлэгийн үүр байжээ... Тэнд очоод л гэрийн ном гэдэгт нь бүртгүүлээд гэрээр ном авч уншдаг болов. Дараа нь өөрт байгаа номоо цөөхөн хэдэн ном уншдаг хүүхдүүдтэй солилцож уншиж эхэлсэн. Тэгээд дараа нь хотоос хүртэл ганц 2 ном захиж авчруулж уншиж байлаа. Энэ бүхэн 2 жил хагас хэртэй үргэлжилхэд би тэрүүхэн тэр аймгийн төвдөө чамгүй мэдлэгтэй хүүхдийн тоонд орчихсон л явж байлаа. Тэгээд л 16 нас над дээр ирхэд анхны хайр ч над дээр ирж би гэдэг хүн амьдрал өөрөө уншиж дуусамгүй ном гэдгийг ойлгож билээ хэхэ :-D Тэр үеээс хойш ном унших минь эрс багассан ч сайхан номыг нэг эхлүүлбэл салдаггүй зан минь одоо болтол хэвээрээ.
Хамгийн сүүлд "Twilight" гэдэг номыг өчигдөр уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан ном байна. Та ном унших дуртай бол энэ номыг нэг уншаад үзээрээ.
Хамгийн сүүлд "Twilight" гэдэг номыг өчигдөр уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан ном байна. Та ном унших дуртай бол энэ номыг нэг уншаад үзээрээ.
Thursday, May 14, 2009
Кейс моддинг (Case modding)




За хөө сүүлийн нэг сар хагас орчим өөрийн чөлөөт цагаараа хийсэн зүйл маань дуусав. Хүн болгон өөр өөрийн сонирхолтой байдаг. Би ч гэсэн өөрийн нэгэн төрлийн авьяасаа бага ч гэсэн хөгжүүлэе гэж бодсоноор энэ ажлыг анх хийхээр шийдсэн. Хүмүүс өөр өөр үзэл бодолтой байдгийн адилаар компьютерийг өөр өөрийнхөө нүдээр харж өөрийнхөө хэрэглэх зүйлийг сонгодог. Зарим нь энгийн даруухан, үнэ өртөгдөө таарсан бүтээмжтэйг сонгож байхад зарим нь чамин ганган гял цал болсон зүйлд мөнгөө зардаг. Бүр өөр хэсэг нөхдүүд ямар харагдаж байгаад үл тоон зөвхөн бүтээмжид нөлөөлж буй зүйлсэд л мөнгө төлдөг. Миний хувьд компьютертээ тэгж үнэтэй цайтай юм авч тавиад байх боломж бололцоо тун бага байдаг, мөн өөрөө бэлэн зүйл авхаасаа илүүтэй шинээр бүтээх, шинэчлэх дуртай байдаг болхоор мөн адил өөрийн компьютерийн кейсийг /гаднах хайрцаг, арьс гэж орчуулах юмуу даа/ өөрчилсөн юм. Ингэж өөрчилхөд цаг, хүч хөдөлмөр ихээхэн ордог. Цагаан өнгөтэй кейсний 2 зураг бол миний кейсний хуучин төрхтэй нь төстэй кейсний зураг. Яг өөрчилхийн өмнө зураг авч үлдхээ мартсан байна. Харин дараагийн зургууд бол одоо шинэ төрхөөрөө байгаа миний компьютер. Энэ бүхэн линукс сэтгэлгээтэй хүмүүст илүү ойр тусах болуу. Ер нь монголчууд биднийг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салхад линукс ихээхэн тус хүргэх болуу гэж би хувьдаа боддог. За тэгээд ямархуу болсон байна сэтгэгдлүүдээ үлдээгээрээ залуусаа.
Labels:
Кейс моддинг
Виндовс бол маш үнэтэй, авч явах, арчилхад төвөгтэй ТОМООС ТОМ ХОГ...
Виндовс бол арчаагүйчүүдэд зориулсан бүтээгдхүүн. Майкрософтийн философи нь угаасаа хүний сул дорой байдал дээр тулгаарласан гэж хэлж болхоор. Хүмүүс ядарч туйлдаад арчаагаа алдаад ирхээрээ санаанаасаа бурхан, хувь заяа, төөрөг зам гэх мэтийг зохиож тэрэндээ итгэж тайтгарч өөрийгөө хуурдаг. Хамгийн хамрамсалтай нь хүн төрлөхтөний ихэнх нь тийм байдаг. Майкрософт яг энэ дээр нь тулгуурлаж өөрсдөө бүгдийг нь бэлдэж өгөөд өөрсдөө бурхан шиг аашилж тэндэнд юу хийх яахыг бүгдийг зааж, удирдаж байх гэж хичээх болсон. энэндээ ч хүрсэн. Хүмүүст албаар төвөгтэй хэцүү систем санал болгож үүгээрээ дамжуулж тэднийг удирдахыг хичээх болсон. Ихэнх хүмүүс ихэнх зүйлээ бурханд даатагдаг шигээ компьютер дээрх асуудлаа майкрософтод даалагах болсон. Энэ нь хүнийг илүү их таниж мэдэхэд саад болж байгаа юм. Линукс бол тийм биш. Ихэнх зүйлийг өөрөө хийх боломжтой. Болохгүй бол хэн нэгнээс тусламж авах нь нээлттэй. Гэхдээ тэр нь бүхнийг чадагч бурхан бус харин жирийн нэг хүн. Нэг нь чамд туслахаас татгалзлаа гэхэд өөр хэн нэгэн дэлхийн хаа нэгтэй байж л байдаг. чи өөрөө ч бусдад тусалж болно. Өөрийн санаа бодлыг линукст тусгаж өөрийн гэсэн хэв загварыг ч үүсгэх боломжтой. Хамгийн гол нь нэг цэгээс удирдлагатай бус бүх хүн тэгш эрхтэйгээр оролцох боломжтой илүү ардчилсан, илүү оюунлаг үйлдлийн систем. Линукс хэрэглэгчид асуудал тулгархад хэн нэгийг шийдэж өгхийг хүлээн найдан суудаггүй. Тэд өөрсдийн боломж, өөрсдийн хүч чадалд итгэдэг. Ингэснээр өөрийгөө амьд жинхэнэ хүн гэдгээ мэдрэх боломжтой болдог.
Friday, April 24, 2009
Үбүнтү 9.04
За хө хүлээж хүлээж үбүнтү 9.04 маань гарлаа. Сая л суулгаж дуусав хэхэ. 3 удаа татаж байгаад дундаас нь тасрав. 2 удаад нь Ситинэт тасалдаж нэг удаад нь дүүдээ анхааруулж хэлээгүйгээс болоод санаандгүй тасалчисан. 3дахь дээр нь уур хүрээд Ситинэт-рүү залгаж хүртэл үзвээ гэж хэхэ. Даанч ийм шөнө хэн л утсаа авав гэж. Гэхдээ одоо суулгаад ашиглаж байгаа болхоор бүх уур хилэн гараад их сайхан байна. Ойр зуурын хэргэлдэг ганц 2 тохиргоогоо хийж байтал бас нэг цаг болох юм шиг байна. Надад бол хамгийн их таалагдсан зүйл нь шинэ файл систем. одоогоор ид шидийг нь үзэж судалж амжаагүй байгаа ч яагаад ч юм их таалагдаад байна :-D Нэг зүйл дээр харин жоохон тийм санагдлаа. Өмнөх хувилбарууд дээр хувилбарын нэр бүхий амьтаныг оруулсан ханын цаастай ирдэг байсан энэ хувилбар харин тэгсэнгүй. Дотроо хөөрхөн эвэрт туулай бодоод л сууж байсан чинь хэхэ. За тэр ч яахав. Аан тийм нээрээ нэг гоё зүйл анзаарсан юм байна. Өмнө нь виндовсийн НТФС файл системийг зөв салгаагүй үед үбүнтүрүү моунт хийж болдоггүй байсан даа. Миний виста бараг ашиглахгүй байсаар бүүр үйлдлийн систем гэж хэлхэд хэцүү болсон юм байдын. Заримдаа унтардаггүй гацаад байдын хэхэ. Тэгээл убунтугаасаа нөгөө файл системрүүгээ хандах гэхээр л алдаа заагаад заавал нөгөөхөө асааж унтраах хэрэг гардаг байлаа. Харин одоо НТФС файл систем зөв унтарсан эсхээс үл хамааран шууд моунт хийж болж байна УРАА!!!
Sunday, April 12, 2009
Лого хийж үзвээ...
Лимнукс бүлгэмийн лого бүтээх уралдаан зарлагдсаныг хараад над шиг зургийн мэдрэмжгүй хүн юу чадаа аж гэж бодоод л яваад байлаа... Гэтэл анх зарыг уншхад төрсөн санаа маань ерөөсөө гарч ирэхгүй байхын... Тэгхээр нь өөрөө хийгээд оролцхоор шийдээд цаг зараад суусан чинь ер нь болж байна шүү :-D Сайн муу болсон эсхийг хэлж мэдэхгүй юм. Мөн логог бүтээх тухай энэ тэр юм уншиж байгаагүй болхоор бас сайн хийж чадахгүй байх шиг байна. Наад зах нь л өнгө энэ тэрээ сонгох гээд л хэхэ. Логонуудын тайлбарын тухай эндээс илүү дэлгэрэнгүй уншаарай.
Labels:
Лимнукс бүлгэм,
Лого
Wednesday, April 8, 2009
Нүүгээд ирвээ гэж...
Сүүлийн үед блог дээрээ юм бичилгүй их уджээ... Тэгээд блогруугаа ортол нэг л гундуу байх шиг... Тэгээд бичлэг хийх гэтэл гөгө ерөөсөө гажигтаад болж өгдөггүй. Өмнө нэг удаа ийм зүйл тохиолдож байсныг санаад гэнэт нүүхээр шийдлээ. Гэнэт гэж дээ өмнө нүүлгэх тухай бодож л байсан л даа. Гэхдээ яг төдийд өдийд нүүе гэж төлөвлөөгүй байсан юм. Ямар ч байсан бүх бичлэгүүдээ нүүлгээд ирлээ. Хэхэ нээх их биш ч гэсэн бас овоо цаг авчлаа шүү... За тэгээд блоггер минь САЙН БАЙН УУ? :-D
Шинэ эхлэл
Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа
. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.
. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.
Labels:
Төрсөн өдөр,
Эхлэл
Subscribe to:
Posts (Atom)






