Wednesday, February 23, 2011

Шашин үгүйн үзэл:

Сайн байна уу? Асар удаан юм бичсэнгүй. Тэгээд юм бичих юмсан гэж бодож явж байтал загтнасан газар маажив гэгчээр нэг хүн намайг Ертөнцийн эзэн гэж байгаад тэр нь дэлхийг бүтээсэн, одоо хүмүүсийн итгэдэг Дарвиний хувьсалын онол худлаа гэж батлах гэж олон удаангийн оролдлого хийн хичээх болов. Харин тэр хүнтэй удаан ярилцсан яриагаа хүмүүст бас хүргэмээр санагдаад энд сийрүүлэн бичмээр санагдлаа. Та эхлээд http://www.tailal.mn/a/114Amdral.html бичлэгийг уншаад мөн үүнтэй төстэй нилээд жинжлэх ухаанч байдалтай бичсэн бичлэгүүдийг уншаад үзвэл өөрийн гэсэн нэг төсөөлөлтэй болох байх. Харин энд миний үзэл бодол:

За яахав Дарвиний онол худлаа байж гэж бодьё. Угаас шинжлэх ухаанд хөлдөшгүйгээр байсан зүйлс гэж үгүй. Бүгд л хувьсаж хөдлөж байдаг. Тэгвэл энэ нь Ертөнцийн эзэн биднийг бүтээсэн гэдгийн шууд баталгаа болох уу? Миний бодлоор үгүй. Би ерөнхийдөө математик сэтгэлгээтэй гэж өөрийгөө боддог. Тиймээс жаахан математик хольж тайлбарлахгүй бол болохгүйн. Таньд ямар нь мэдэгдэхгүй дүрс байлаа гэж бодьё. Тухайн дүрсний 2 талын урт нь мэдэгдэж байвал та энэ дүрсийг яг ямар дүрс болхыг тодорхойлж чадах уу? Мэдээж үгүй. гурвалжин биш гэдгийг нь балталж болох нь ч энэ нь дөрвөлжин гэдгийн баталгаа биш юм. Гэхдээ би дөрвөлжин биш гэж хэлээгүй. Байж болхын. Эсвэл бүр 5 өнцөгт ч байж болхын. Бид үргэлж л дутуу мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргах болдог. Харин хүмүүсийн цөөнх нь дутуу мэдээллийг гүйцээх гэж, учрыг нь олох гэж хичээдэг байхад харин олонх нь учрыг нь олохгүй зүйлээ бурхан гэдэгрүү түлхээд, тэрэндээ итгээд явах нь амар санагддаг бололтой. Энэ нь зөвхөн сэтгэлээ хуурах төдийхөн үйлдэл юм. Хүний амьдралын түүхыг хархад Бурханд итгэж хүлээж байсан хүмүүсээс илүүтэй, ухаж ойлгож бүтээх гэж хичээж байсан хүмүүс л бидэнд гэрэл цахилгааныг бүтээж өгч, бидэнд дэлхий нарыг тойрдог гэдгийг мэдүүлж өгсөн гэж боддог. Тэрнээс биш хэн нэгэн бүхнийг бүтээгчийн зурсан зургаар Менделев үелэх систем зохиогоод, тэрний хүслээр миний аав цаг бусаар өөд болоод, тэрний захиасаар хүмүүс нэг нэгэндээ БУРХАН ГЭЖ БАЙГАА гээд яриад яваад байгаа гэж боддоггүй. Би одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Би бенз ундаггүй. Би одоо болтол өөрийн байртай болоогүй л байна. Гэхдээ муудсан юм алга. Би хүнд хайрлуулж үзсэн. Хүнийг хайрлаж үзсэн. Надад хүү маань байна. Нэгэн том үйл хэргийн төлөө зүтгэх хамт олон байна. Хот утаатай байгаа ч одоохондоо өвөөд үхэх гээд шаналаад байгаа юм алга. Монголд дүүрэн хужаа ороод ирлээ гээд байгаа ч бид МОНГОЛ УЛС гэсэн нэрээ алдаагүй л байна. Гэхдээ би утаатай байхыг, хятадууд олон орж ирж байгааг дэмжиж байгаа юм биш шүү. Гол нь би хойд насандаа, эсвэл сүнс маань диваажинд очоод хязгааргүй их жаргана гэж бодож явдаг хүн биш гэдгээ л хэлэх гээд байгаам. Дэлхий ертөнц, амьдралын үүсэл юу байж болхын. Бурхан бүтээсэн ч байж болно. Тэр нь ямар ч нэртэй бурхан байж болхын. Мухамед Будда Хрис аль нь ч байж болно. Магадгүй нэг найзын маань тайлбарлаад байгаачлан Ертөнцийн эзэн гээч нь бүтээсэн байж ч болхын. Тэглээ гээд энэ насандаа үзсэн амьдрал, амссан жаргалдаа би сэтгэл хангалуун байна. Ертөнцийн төгсгөл гээч нь ирээд миний сүнсийг мөнхөд тамруу илгээсэн ч би тэнд байх зовлонг тэвчиж чадхаар их итгэл надад байна. Тэр бол миний туулсан амьдрал. Зүсэм талхаар өдрийг өнгөөдөг байсан өдрүүд. Жаргалтайгаа зовлонтойгоо бүхлээрээ миний амьдрал. Тэгээд ч миний аав өвөө миний өвөг дээдэс тэр Ерөнтөнцийн эзэнд итгэдэггүй байсан. Тэд тэр диваажинд очоогүй бол би ч гэсэн тэнд очоод мөнхөж жаргаж чадна гэж үү? Бурхан гээч нь намайг уучлал гуй гэсэн ч гуйхгүй. Би ЕРТӨНЦИЙН ЭЗЭН ГЭДЭГ ЧИНЬ ИТГЭХГҮЙ БАЙНА. ТЭГЛЭЭ ГЭЭД ТАМРУУ ЯВУУЛБАЛ ТЭР Л БИЗ. БИ ХАРАМСАХГҮЙ!

Эцэст нь хэлхэд би энэ бүгдээрээ Ертөнцийн эзэн гэдэг итгэдэг хүмүүсрүү дайрч давшлах гэсэнгүй. Надад зөндөө л тийм найз нар байна. Гол нь би та нарын итгэл үнэмшилийг хүндлээд үгүйсгэхгүй байгийн адлиар миний үзэл бодлыг ч гэсэн хүндэтгээд дахин дахин битгий тэр Ертөнцийн эзэн гэдгээ тайлбарлаад, миний үзэл бодлыг үгүйсгээд байгаачээ гэж л хүсэх гэсэн юм. Энэ бол миний сонголт.

3 comments:

  1. www.atheistmongols.com/forum
    gesen forumd ene talaar yariltsaj baina. Sonrihoj haraarai

    ReplyDelete
  2. For doing math easily, quickly and mentally
    http://mathema-tricks.blogspot.com/

    ReplyDelete
  3. энэ маш зөв... хүн хүнийхээ үзэл бодол, хүсэл тэмүүллийг хүндэтгэх хэрэгтэй... тэр нь нам, шашин, эд хөрөнгө юу ч байж болно...

    ReplyDelete