Monday, August 10, 2009

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.

Ajaxmaa Goojuur.com-ийг хакердсан байна. Тэгээд бодлоо та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцмаар санагдаад. Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.

За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:

1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.

Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.

7 comments:

  1. Unen ldee. Bi ch gesen iimerhu aldaa gargah l baisn bhda. Ajaxmaagin huwid haaya zugguiteh durtai yum bilee yanz ni. Mongoliin heden web site-r togloom higel taashaal avaal baijadag yum bhoo. Ug ni yum unshig sudaldag l yum shig bgan. Gehdee hezee haan yund ter medsenee gargah be gedgee medeh heregtei.

    ReplyDelete
  2. Миний бодлоор эхлээд галлерейг нь устгаад блогын бичлэгүүдийг хэвээр үлдээгээд хакдаж галлерейг чинь устгалаа гэсэн бичлэг нэмсэн бол болох байсан юм. Хүмүүсийн уурлаад, гэнэт Гоожуурт хайр зарлаад байгаа нь гол нь тэр бичлэгүүддээ л байгаа юм шиг байна лээ.

    Гэхдээ Гоожуурын Соёлоогоос бусад хүний эрх зөрчигдөөд ганц Гоожуурын эрх бүрэн байх ёстой юм уу, бас тэр Нандиа гэгчийнх нь зургыг тавьсанд чухам л хүний эрх зөрчсөн гээд бичсэн байна лээ. Харин өөрсдөө яаж хүний эрхийг зөрчиж, ил задгайгаар зураг хөрөг тавьдаг байлаа???

    ReplyDelete
  3. энэ дээрх MB бас тэгж таашаал авдаг гэж хэлж болохгүй байхаа.

    харин ч надад алдааг нь хэлж өгсөнд үнэхээр таалагдаж байсан. би ч бас програмист. миний гаргаж болох алдааг ил тавьсан нь надад дараа нь туршлага болно. тэгээд ч банкнуудын сайт тийм алдаатай байна гэдэг бол ёстой БУРУУ эд.

    ReplyDelete
  4. Uuchlaarai humuusee. Bodit uil yavdliig unshaaqui baijee. Ajaxmaagiin zuw l duu. Ter hunees surah yum ih bii shu. Bitii l urmiig ni hugalaasai. Ter hereg tegedgeed namdah bailquide. Sain bodol sain uiliig daguuldag gesen. Sainaar bodool baijaya. GL!

    ReplyDelete
  5. Яаж ч бодсон надаа Аjaxmaa-н зөв гэж бодогджин. Тэр Гоожуур бол үнэн балай юм байдишт, гадаадын зөндөө л тийм сайт байдаг, гэхдээ тэр монголд байдаг ганц нь юм байж арай л дэндүү, хэрүүлч, со со садист юм яриад байдишт. Би бүр баярласан гэж, хакдууллаа гэхэд нь.

    ReplyDelete
  6. со со юмаа тавиад, жаахан аятайхан нэг ёсондоо мөрөөрөө юм хийж байгаагүйгээсээ болоод зохих шангаа хүртсэн гэж бодож байна, ёоо нэг орж байсан, эрүүл ухаантай хүн ганц ширхэг ч байхгүйм шиг санагдсан.

    ReplyDelete
  7. энэ биеээ үнэлэгчидийг ганц сайхан хашраадаг сайт алга болчих гэж

    ReplyDelete