Showing posts with label Компьютер. Show all posts
Showing posts with label Компьютер. Show all posts

Monday, December 1, 2008

Overclock 42.1%!

За өчигдөр шөнө нэг хөөрхөн П4-ийн үйлийн үзэж үсийг нь цайлгав. хужаагийн нэр үл мэдэгдэх 845 боард,П4 2.26Гц клоск хурд, 133Мц систем баастай, кингестон элпидиа-ийн тус тус нэг ширхэг 256Мб-ийн рам(512Мб), за тэгээд бас нэр нь үл мэдэгдэх зэс сууртай ган паартай 2800-ийн эргэлтэй сэнс бүхий нэг сайн күүлертэй эд дээр оверклок хийлээ.
энэ оверклок хийхээс өмнөх оноо:

энэ харин оверклок хийсний дараах зураг. 8 цаг спүг 100% ачаалалтай ажлуулж шалгасан. ямар нэг асуудалгүй. 

8 цаг ажлуулах үеийн темпратурын хяналт. энд хамгийн дээд тал нь 47C хүржээ. энэ бол нилээд сэрүүхэн байгаагийн нотолгоо :-) 

энд санах ойн давтамж болон хоцрогдолын тухай мэдээллүүд. нэмж хэлхэд энэ 2 санах ой 207Мц дээр ажиллаж чадаж байсан шүү. 

за тэгээд оверклокийн эцсийн зорьлого бол бүтээмжийг нэмэгдүүлэх билээ. ингээд оверклок хийсэний дараах оноог сонирхоё. 

за тэгээд дүгнээд хэлхэд оверклок маань нэг иймэрхүү:
CPU 2,26Ghz -> 3.21Ghz : 42.1%
бүтээмж нь 1653,74 -> 2392.85 : 44.7% 
тус тус өсчээ. ердийн 20%-ийн оверклок бол хаа сайгүй л байдаг. харин энэ удаад нилээд сайн явлаа. та бүхэн ч гэсэн ингэж компьютерийнхээ бүтээмжийг нэмэгдүүлж болно ш дээ :-)/Гэхдээ хэншүү хярвас ханхлуулаад шатаагаад хаячихваа :-P/