Sunday, December 27, 2009

Архи

Хүмүүс яагаад архи уудгийг би бүр багаасаа л ойлгодоггүй байсан. Магадгүй ойлгохгүй байсаар байгаад үхэж магадгүй юм. Харин хүмүүс намайг яагаад уудаггүй бас ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг 7 настай байхад аав маань өөд болсон юм. Өөд болхоосоо өмнө намайг өвөр дээрээ суулгаад 100-ийн дотор тоолхыг зааж бас цагийг хэрхэн тоолдогийг хэлж өгөөд ганц захиас захисан нь "Миний хүү архи битгий уугаарай, тамхи битгий татаарай". Тэр өдрөөс өөр аавтай холбоотой зүйлүүдийг бараг сандаггүй. Тиймээс аавынхаа захисан ганцхан захиасыг биелүүлнэ гэдэг бурханы оронд байгаа аавтайгаа зүүдэндээ тайван уулзах миний ганц тайтгарал юм.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.

Saturday, December 26, 2009

Snowboard

За өчигдөр орой Skyresort-т очиж snowboard-р гулгаж сурах гэж оролдов. Үнэхээр сайхан байлаа. Эхэндээ хэцүү мэт боловч сурчихвал үнэхээр сайхан эд байнөө. 4 цаг гулгахад бүхэл стресс тайлагдаад жинхэнэ амьд хүн гэдгээ мэдэрч байгаад ирлээ. 3 найзтайгаа явсан болхоор бүр ч урамтай байлаа. Та ч гэсэн очоод үзхэд гэмгүй шүү. дэлгэнгүй мэдээлэл авхыг хүсвэл www.skyresort.mn хаягаас аваарай.

Saturday, December 19, 2009

Хувьсал ба Хөгжил

Аймаар сүр нэртэй нэг бичлэг бичье гэж бодлоо. Нэгэн цагт монголд гар утас хэрэглэдэг бүх хүн дугаар нууцлах үйлчилгээг үнэгүй авдаг байлаа... Тэр үед хэн надруу залгаж байгааг мэдэхийн тулд дугаар харах үйлчилгээнд мөнгө төлдөг байлаа. Одоо харин бүгд дугаар харах үйлчилгээг үнэгүй авч дугаар нууцлах нь үнэтэй болжээ...
Гэхдээ энэ бол ярих гээд байгаа гол зүйл маань биш л дээ. Зүгээр л өчигдөр нэг ийм үг санамсаргүй тааралдсан юм. "Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм байдаг". Өөрөөр хэлбэл бид одоо хоцрогдсон гэж боддог тэр технологи санаануудаас бас авах зүйл үлдсэн байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ялангуяа монголд бол энэ бүхэнийг хэрэгжүүлэх боломж өндөр байна.