Thursday, July 31, 2008

УБУНТУ сонин тохиолдол

Өчигдөр орой найзындаа компьютерийг нь янзалж өгөх гэж очоод нойргүй хонох ажил гарав. хамгийн гол асуудал үүсгэсэн зүйл нь манай хүний өөрийнх хэрэглэдэг 2 хатуу диск. нэг нь САТА хард бөгөөд 80ГБ багтаамжтай, нөгөө нь АТА хард ба 200ГБ багтаамжтай. тэгээд миний гаргасан шийдэл нь 80-ийн хардыг нь 2 хувааж ВИНДОВС, УБУНТУ 2 суулгаад АТА хардаа тэр чигт нь өгөгдөл хадгах зориулттай болгохоор шийдэв.ВИНДОВС ч яахад асуудалгүй суулаа. харин дараа нь убунту суулгах гэсэн чинь хэрэг манддаг байгаа. учир нь манай хүний боард нь САТА хардаа SECONDARY MASTER, АТА хардаа PRIMARY MASTER гэж таниад байдаг. гэтэл ГРУБ маань hd0-ийн мастер бүүт секторт сууна гэж дайраад тэгээд сууж чадахгүй болхоороо шууд алдаа зааж гараад байв... би өөрөө өмнө нь АТА САТА-г хамт хэрэглэдэг байсан болхоор яаж шийдэх аргаа төд удалгүй олов. тэгээд БИОС-руугаа ороод САТА хардаа PRIMARY болгоё гэсэн чинь хэхэ IDE CONFIG нь дараах 3хан сонголтой гэнэ...
ONLY S-ATA 
ONLY P-ATA 
P-ATA + S-ATA 
за ингээд толгой өвтгөж эхлэв. БИОС-ийг нь АПДАЙТ хийх гэж үзсэн боловч заавал уяан диск хэрэгтэй гэнэ.ONLY S-ATA дээр тавьчихаар СД-РОМ нь ажиллахгүй юм. сүүлдээ манай найз залхуу нь хүрсэн бололтой болохгүй бол АТА дээрээ 2 үйлдлийн системээ суулгая гэж гуйлаа... харин миний зэвүү дургүй 2 зэрэг хөдлөөд бүр найздаа "ийм тэнэг боард аваад байхдаа яадаг юм" гэж уурлаад авав. тэгээд интернэтээр баахан хэсэв. тэгж тэгж энэ тэндээс элдэв бусын юм уншиж явсаар гэнэт нэг санаа төрөв. ер нь ГРУБ нь АТА-ийн мастер бүүт дээр байгаад 2 ҮС нь САТА дээрээ байж болохгүй юм байхдаа гэж бодов. аз болж миний бодсоноор болох боломж байдаг юм байна. харин энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. үйлдлийн системүүд нь бүгд хард дискэн дээрээ PRIMARY partition дээрээ байх ёстой юм. энд л миний алдаа байж. хэрвээ би хамгийн анх убунту суулгахдаа LOGIC биш PRIMARY гэж сонгосон бол зүгээр суух байсан байж. гэхдээ цаана нь юу болоод байгааг ойлгохгүй үлдэх байжээ. харин бурхан намайг жоохон юм мэдэж аваг гэж хэргээр тэгсэн бололтой. бүх зүйл сайхан болсоны дараа сэтгэл санаа тайвшираад нойр хүрч байгааг мэдэв. за унтая гэж бодтол гадаа аль хэдийнэ нар мадсан байна. гайхаад цаг харвал 6.30 болж байв. гэсэн ч нойрондоо дийлдээд унтаад өгсөндөө гэж... ер нь та бүгдэд гэж хэлхэд ямар нэг компьютер авах гэж байгаа бол заавал БИОС-ийг нь апдайт хийлгэж авч байгаарай. хэхэ...

Аз дайрсангүй...

Би нээрээ... нодлин өвлөөс хойш ОВР(open beer party)- очих гээд чадахгүй юмаа. хэд хоног хөдөө байсаар 28-д улаанбаатарт ирсэн чинь 27нд OBP-7сар болчихсон байна ш дээ :-( за одоо нэгэнт өнгөрсөн хойно яая гэхэв. дараагийн удаа сайтар чих тавьж байгаад оролцохоос.

Wednesday, July 16, 2008

Манай нутгийн сайхан зун...

Энэ зун манай нутагт үнхээр сайхан зун болж байна шүү. миний санахын 5 жилийн өмнө л ингэж их бороо орж сайхан зун болж байсан. тэр жил Равжаа хутагтын 200 жилийн ой болж байсан. ер нь бол манай нутагт 5 жилд нэг удаа зун шиг зун болох юм. тэр бүхэнд хүмүүс Равжаа хутагтын буянд бишэрч талхархацгаах юм. би ер нь баргийн юманд мухар сүсэг энэ тэр гээд итгэддэггүй. гэхдээ Равжаа хутагтдаа бол үнхээр итгэдэг шүү. намайг ирсэнээс хойш 5 өдрийн 4-т нь бороо орсон гээд боддоо. говийн хөрс нэг сайн дэвтэж зүлэг ногоо жирийтэл сайхан ургана аа гэж. сонсохнээ хөрш аймгуудруу малаа туусан малчид малаа нутагтаа авчирсан сурагтай. ядаж 5 жилд нэг удаа нутгийнхаа таана хүмүүлийг идэг гэж бодсон юм байлгүй. за тэгээд хутагт тандаа залбираад л сүсэглээд явхад амьдрал сайхан болох байхаа! 

өө тийм хэрвээ танай манай нутагт ирж үзээгүй бол энэ жил энэ зун амжаад ирээрээ гэж зөвлөе. тэгэхгүй бол 5 жил хүлээх хэрэг гарна шүү гэж. одоо нэг 10 хоног нар гаруул хүмүүл таана ч ярзанай даа. мэдээж энд ирсэн юм чинь дэлхийн инергийн төв, 108 суваргаар ороод үзээрээ. бас манай Равжаа хутагтын музъе их гоё шинэ байранд орцон, манай түүхийн музъе ч гэсэн их гоё ш дээ. манай нутгийг элс тэмээ 2-р л төсөөлдөг хүмүүс их байдаг юи шиг. тийм биш гэдгийг ирээд үзээрээ гэж хүсмээр байна. за тэгээд таны энэ зун амрах газар ДОРНОГОВЬ АЙМАГ шүү!!! /хэхэ аймаар рекламдаж байна уу?/

Saturday, July 12, 2008

Би ч мундаг дүүтэй хүн юмаа.

Нутагтаа ирлээ, бороо хур ороод манай нутаг их сайхан болжээ. энэ жил манай Равжаа хутагтын 205 жилийн ой болж байгаа болхоор хүн бүхний л сэтгэл сайхан байна гэж. тэрнээс гадна миний дүү энэ жил 11-р анги төгсөөд МУИС-ЭЗС-д Санхүү удирдлагын ангид элсхээр боллоо. бас дүү маань 11р ангиа онц төгсөөд Хаан банкны тэтгэлэгт хамрагдхаар болсон. үнхээр их баяртай байна. дүү маань хэнээс ч дутахгүй өөрийн хүчээрээ сургуульд орж бас тэтгэлэг авхаар болчлоо. амьдрал дүү бид 2т хатуурхаж аавыг минь аваад явсан ч өнөөдөр дүү бид 2 хэний ч гарыг харахгүй өөрсдийн хүчээр хүссэн мэргэжлээ эзэмших гэж байна. гэхдээ бидэнд тэр төрийн сан энэ тэр нь олддоггүй. ээж маань төмөр замд ажилладаг болхоор бидэнд энэ талын хаалга хаалттай байдаг. би 1р курстээ тэтгэлэг олох гэж хичнээн хичээсэнч олдоогүй. харин 2р курсээсээ МХХТГ-с тэтгэлэг авах болсон. одоо удахгүй төгсөнө гэж бодхоор сайхан санагдах юм. дүүдээ хандаад "Ах нь дүүдээ хайртай, дүүгээрээ маш их бахархаж байна!" гэж хэлэе. удахгүй бидний үзсэн тэр амьдрал ард үлдэж зөвхөн ирээдүй л биднийг хөтлөх болно. Би дүүдээ хайртай.

Friday, July 4, 2008

Муу эр дайнд хөөрнө гэж...

Онц байдал заралсантай холбоотой хүн бүр л санаа бодлоо бичиж байна. би ч илүүц биз гэж бодон бичэхгүй санаатай байсан чинь өчирдөр нэг сонин юм бодлоод бичмээр санагдлаа. өчигдөр зүгээр сургуулийнхаа урдуур өнгөрч явтал сургуулийн үүдэнд манай нэг багш хамгаалагчтай маргалдаад зогсож байх юм. учрийг нь лавлатал хамгаалагч нь "Чи ер нь хэн юм? чамтай яриагүй байхад дуугүй бай" гэлээ. бүр гайхсан гэч? яагаад надруу уурлаж байгаа юм болоо гэж бодоод. тэгсэн манай багш сургуульруугаа орж өрөөнөөсөө юм авах гэсэн юм байна. гэтэл нөхөр хамгаалагч онц байдал заралсантай холбоотой зөвхөн ажилчны үнэмлэхтэй хүмүүсийг оруулна гэнэ ээ. харин багш маань иргэний үнэмлэхээ үзүүлээд "миний зураг наад дотор чинь самбар дээр нэртэй устайгаа байгаа. үнэмлэхээ үлдээгээд оръё гэж" гуйтал нөгөө хамгаалагч "үгүй чиний хэн байх надад хамаагүй" гэж байхын? бараг барилцаж авах гээд л байхын. уг нь хамгаалалтын ажилтан бол ямар цагдаа биш, цэрэг биш тэгэж аашилж боломгүй байлтай. сайн яривал миний төлсөн сургалтын төлбөрөөс цалингаа авч байгаа надад болон багш нарт үйлчлэх ёстой хүн баймаар юм... Муу эр дайнд хөөрнө гэгчээр хамгаалалтын ажилтан хүртэл томорчих юм байна л даа.