Sunday, December 27, 2009

Архи

Хүмүүс яагаад архи уудгийг би бүр багаасаа л ойлгодоггүй байсан. Магадгүй ойлгохгүй байсаар байгаад үхэж магадгүй юм. Харин хүмүүс намайг яагаад уудаггүй бас ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг 7 настай байхад аав маань өөд болсон юм. Өөд болхоосоо өмнө намайг өвөр дээрээ суулгаад 100-ийн дотор тоолхыг зааж бас цагийг хэрхэн тоолдогийг хэлж өгөөд ганц захиас захисан нь "Миний хүү архи битгий уугаарай, тамхи битгий татаарай". Тэр өдрөөс өөр аавтай холбоотой зүйлүүдийг бараг сандаггүй. Тиймээс аавынхаа захисан ганцхан захиасыг биелүүлнэ гэдэг бурханы оронд байгаа аавтайгаа зүүдэндээ тайван уулзах миний ганц тайтгарал юм.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.

Saturday, December 26, 2009

Snowboard

За өчигдөр орой Skyresort-т очиж snowboard-р гулгаж сурах гэж оролдов. Үнэхээр сайхан байлаа. Эхэндээ хэцүү мэт боловч сурчихвал үнэхээр сайхан эд байнөө. 4 цаг гулгахад бүхэл стресс тайлагдаад жинхэнэ амьд хүн гэдгээ мэдэрч байгаад ирлээ. 3 найзтайгаа явсан болхоор бүр ч урамтай байлаа. Та ч гэсэн очоод үзхэд гэмгүй шүү. дэлгэнгүй мэдээлэл авхыг хүсвэл www.skyresort.mn хаягаас аваарай.

Saturday, December 19, 2009

Хувьсал ба Хөгжил

Аймаар сүр нэртэй нэг бичлэг бичье гэж бодлоо. Нэгэн цагт монголд гар утас хэрэглэдэг бүх хүн дугаар нууцлах үйлчилгээг үнэгүй авдаг байлаа... Тэр үед хэн надруу залгаж байгааг мэдэхийн тулд дугаар харах үйлчилгээнд мөнгө төлдөг байлаа. Одоо харин бүгд дугаар харах үйлчилгээг үнэгүй авч дугаар нууцлах нь үнэтэй болжээ...
Гэхдээ энэ бол ярих гээд байгаа гол зүйл маань биш л дээ. Зүгээр л өчигдөр нэг ийм үг санамсаргүй тааралдсан юм. "Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм байдаг". Өөрөөр хэлбэл бид одоо хоцрогдсон гэж боддог тэр технологи санаануудаас бас авах зүйл үлдсэн байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ялангуяа монголд бол энэ бүхэнийг хэрэгжүүлэх боломж өндөр байна.

Tuesday, September 15, 2009

Linux InstallFest 2009

Linux InstallFest 2009 өдөрлөг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр
12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн
танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг,
компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулагдана.

Мянга сонсхоор нэг үз! Сонирхосон хүн бүхэнд нээлттэй.

Wednesday, September 2, 2009

Aжилчин боллоо

Жинхэнэ ажилчин боллоо. Ганцаараа, хувиараа юм хийхээс хэр өөр байхыг харж байя ;)

Thursday, August 13, 2009

Др.Гоожуур-т

Хэрвээ Гоожуур гээч нь хэрвээ энэ бичлэгийг олж уншиж байгаа бол одоо больчихооч ээ... Ядаж л наад хүний чинь хийсэн бүтээсэн нь чиний цуглуулсан зураг, балайрсан бичлэг 2-оос чинь илүү үр бүтээлтэй зүйлс байсан юм шүү дээ. Хэдий буруу зүйл хийсэн ч чиний хийсэн бүгдийн хажууд хүүхдийн тоглоом шиг л зүйлс шүү дээ. Чиний хийсэн нүглийг шүүх хүн байхгүй, Чи харин өөрийнхөө эсрэг бүгдийг үгүй хийх гэж зүгтгээд... Энэ чинь чи хаашаа яваад байгааг харуулаад байна. Амьдрал урт, юу ч тохиолдож болно. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжлээд байвал дараагийн удаад хэн хэн илүү их хохирол амс ч болох юм гэдгийг л сануулах гэсэн юм.

Monday, August 10, 2009

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.

Ajaxmaa Goojuur.com-ийг хакердсан байна. Тэгээд бодлоо та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцмаар санагдаад. Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.

За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:

1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.

Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.

Saturday, July 4, 2009

Ухаан далай номноос эхтэй...

Саяханаас чөлөөт цагаа номонд зориулах болов. Гэхдээ мэргэжлийн номнуудад бус харин уран зохиолын номнуудад. Тэгээд гэнэт анх ном уншиж эхэлж байсанаа санаад энд бичмээр санагдлаа. Миний анхны номонд хорхойссон түүх гэвэл 13 настай байхад ээж маань намайг гэртээ юу ч хийхгүй байгаад ихэд гайхах болсон. Уг нь шатарын дугуйланд яваад овоо байсан чинь багш нь шилжиж яваад дугуйлан нь тарцан байлаа. Дээр нь охидууд шоохоорхох нас нь арай л болоогүй байв. Хаяа ганц нийлэх найзуудтай 7 хоногт 2-3 удаа л хамт гарч тоглодог байсан санагдана. Зурагтаар онцын зүйл гарахгүй. Тэр үед хөдөө зөвхөн үндэс гардаг байсан. Гэхдээ өглөөн хөтөлбөр гээд хэсэг гарч байгаад өдөр 12-с унтраад орой 6 гээл дахиад эхэлдэг байлаа. Би харин өглөө хичээлдээ явчаад л өдөр нь даалгавараа хийчээд хэдэн цаг ч хамгаагүй төөсөөлөн бодоод хэвтчихдэг байв. Ээжийн маань санаа зовж намайг номоор эмчилхээр шийдээд анх Жюль Верний "Дэлхийг тойрсон 80 хоног" гэдэг номыг худалдаж авч өгөв. Тэр номыг шахалтаар уншиж эхэлсэн болхоор эхний 10-20 хуудсыг унших гэж 14 хоног зарцуулсан юмдаг. Харин үлдсэнийг нь уншихад ердөө 1 шөнө 2 өдөр л шаардагдав. Дахиад ээжээс ном нэхэв. Ээж "номын шүүгээнд зөндөө ном байхад би чамд өдөр бүр шинэ ном авч өгч чадахгүй" гэлээ. Тэр нь ч зөв байсан. Манайх тийм их биш ч гэсэн хөөрхөн хэдэн номтой номын шүүгээ байсан юм. Тэнд байгаа номнуудыг ээлж дараалан уншаад 1 сарын дараа дахиад л номгүй болсон дахиад ээжээс нэххэд ээж "номын сан гэдэг газар чинь яах гэж байдагийг мэдэх үү?" гэж асуулаа. Би гайхан "манай энд байдаг юмуу?" гэж тэнэглэж байснаа санадаг юм. Хамгийн хачирхалтай нь миний дугуйландаа явахдаа үргэлж хажуугаар нь өнгөрдөг байсан тэр жижиг цагаан байшин эрдэм мэдлэгийн үүр байжээ... Тэнд очоод л гэрийн ном гэдэгт нь бүртгүүлээд гэрээр ном авч уншдаг болов. Дараа нь өөрт байгаа номоо цөөхөн хэдэн ном уншдаг хүүхдүүдтэй солилцож уншиж эхэлсэн. Тэгээд дараа нь хотоос хүртэл ганц 2 ном захиж авчруулж уншиж байлаа. Энэ бүхэн 2 жил хагас хэртэй үргэлжилхэд би тэрүүхэн тэр аймгийн төвдөө чамгүй мэдлэгтэй хүүхдийн тоонд орчихсон л явж байлаа. Тэгээд л 16 нас над дээр ирхэд анхны хайр ч над дээр ирж би гэдэг хүн амьдрал өөрөө уншиж дуусамгүй ном гэдгийг ойлгож билээ хэхэ :-D Тэр үеээс хойш ном унших минь эрс багассан ч сайхан номыг нэг эхлүүлбэл салдаггүй зан минь одоо болтол хэвээрээ.
Хамгийн сүүлд "Twilight" гэдэг номыг өчигдөр уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан ном байна. Та ном унших дуртай бол энэ номыг нэг уншаад үзээрээ.

Thursday, May 14, 2009

Кейс моддинг 2 (Өөр зурагнууд)






За бас хэдэн өөр зураг оруулчий.

Кейс моддинг (Case modding)






За хөө сүүлийн нэг сар хагас орчим өөрийн чөлөөт цагаараа хийсэн зүйл маань дуусав. Хүн болгон өөр өөрийн сонирхолтой байдаг. Би ч гэсэн өөрийн нэгэн төрлийн авьяасаа бага ч гэсэн хөгжүүлэе гэж бодсоноор энэ ажлыг анх хийхээр шийдсэн. Хүмүүс өөр өөр үзэл бодолтой байдгийн адилаар компьютерийг өөр өөрийнхөө нүдээр харж өөрийнхөө хэрэглэх зүйлийг сонгодог. Зарим нь энгийн даруухан, үнэ өртөгдөө таарсан бүтээмжтэйг сонгож байхад зарим нь чамин ганган гял цал болсон зүйлд мөнгөө зардаг. Бүр өөр хэсэг нөхдүүд ямар харагдаж байгаад үл тоон зөвхөн бүтээмжид нөлөөлж буй зүйлсэд л мөнгө төлдөг. Миний хувьд компьютертээ тэгж үнэтэй цайтай юм авч тавиад байх боломж бололцоо тун бага байдаг, мөн өөрөө бэлэн зүйл авхаасаа илүүтэй шинээр бүтээх, шинэчлэх дуртай байдаг болхоор мөн адил өөрийн компьютерийн кейсийг /гаднах хайрцаг, арьс гэж орчуулах юмуу даа/ өөрчилсөн юм. Ингэж өөрчилхөд цаг, хүч хөдөлмөр ихээхэн ордог. Цагаан өнгөтэй кейсний 2 зураг бол миний кейсний хуучин төрхтэй нь төстэй кейсний зураг.  Яг өөрчилхийн өмнө зураг авч үлдхээ мартсан байна. Харин дараагийн зургууд бол одоо шинэ төрхөөрөө байгаа миний компьютер. Энэ бүхэн линукс сэтгэлгээтэй хүмүүст илүү ойр тусах болуу. Ер нь монголчууд биднийг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салхад линукс ихээхэн тус хүргэх болуу гэж би хувьдаа боддог. За тэгээд ямархуу болсон байна сэтгэгдлүүдээ үлдээгээрээ залуусаа.

Виндовс бол маш үнэтэй, авч явах, арчилхад төвөгтэй ТОМООС ТОМ ХОГ...

Виндовс бол арчаагүйчүүдэд зориулсан бүтээгдхүүн. Майкрософтийн философи нь угаасаа хүний сул дорой байдал дээр тулгаарласан гэж хэлж болхоор. Хүмүүс ядарч туйлдаад арчаагаа алдаад ирхээрээ санаанаасаа бурхан, хувь заяа, төөрөг зам гэх мэтийг зохиож тэрэндээ итгэж тайтгарч өөрийгөө хуурдаг. Хамгийн хамрамсалтай нь хүн төрлөхтөний ихэнх нь тийм байдаг. Майкрософт яг энэ дээр нь тулгуурлаж өөрсдөө бүгдийг нь бэлдэж өгөөд өөрсдөө бурхан шиг аашилж тэндэнд юу хийх яахыг бүгдийг зааж, удирдаж байх гэж хичээх болсон. энэндээ ч хүрсэн. Хүмүүст албаар төвөгтэй хэцүү систем санал болгож үүгээрээ дамжуулж тэднийг удирдахыг хичээх болсон. Ихэнх хүмүүс ихэнх зүйлээ бурханд даатагдаг шигээ компьютер дээрх асуудлаа майкрософтод даалагах болсон. Энэ нь хүнийг илүү их таниж мэдэхэд саад болж байгаа юм. Линукс бол тийм биш. Ихэнх зүйлийг өөрөө хийх боломжтой. Болохгүй бол хэн нэгнээс тусламж авах нь нээлттэй. Гэхдээ тэр нь бүхнийг чадагч бурхан бус харин жирийн нэг хүн. Нэг нь чамд туслахаас татгалзлаа гэхэд өөр хэн нэгэн дэлхийн хаа нэгтэй байж л байдаг. чи өөрөө ч бусдад тусалж болно. Өөрийн санаа бодлыг линукст тусгаж өөрийн гэсэн хэв загварыг ч үүсгэх боломжтой. Хамгийн гол нь нэг цэгээс удирдлагатай бус бүх хүн тэгш эрхтэйгээр оролцох боломжтой илүү ардчилсан, илүү оюунлаг үйлдлийн систем. Линукс хэрэглэгчид асуудал тулгархад хэн нэгийг шийдэж өгхийг хүлээн найдан суудаггүй. Тэд өөрсдийн боломж, өөрсдийн хүч чадалд итгэдэг. Ингэснээр өөрийгөө амьд жинхэнэ хүн гэдгээ мэдрэх боломжтой болдог.

Friday, April 24, 2009

Үбүнтү 9.04

За хө хүлээж хүлээж үбүнтү 9.04 маань гарлаа. Сая л суулгаж дуусав хэхэ. 3 удаа татаж байгаад дундаас нь тасрав. 2 удаад нь Ситинэт тасалдаж нэг удаад нь дүүдээ анхааруулж хэлээгүйгээс болоод санаандгүй тасалчисан. 3дахь дээр нь уур хүрээд Ситинэт-рүү залгаж хүртэл үзвээ гэж хэхэ. Даанч ийм шөнө хэн л утсаа авав гэж. Гэхдээ одоо суулгаад ашиглаж байгаа болхоор бүх уур хилэн гараад их сайхан байна. Ойр зуурын хэргэлдэг ганц 2 тохиргоогоо хийж байтал бас нэг цаг болох юм шиг байна. Надад бол хамгийн их таалагдсан зүйл нь шинэ файл систем. одоогоор ид шидийг нь үзэж судалж амжаагүй байгаа ч яагаад ч юм их таалагдаад байна :-D Нэг зүйл дээр харин жоохон тийм санагдлаа. Өмнөх хувилбарууд дээр хувилбарын нэр бүхий амьтаныг оруулсан ханын цаастай ирдэг байсан энэ хувилбар харин тэгсэнгүй. Дотроо хөөрхөн эвэрт туулай бодоод л сууж байсан чинь хэхэ. За тэр ч яахав. Аан тийм нээрээ нэг гоё зүйл анзаарсан юм байна. Өмнө нь виндовсийн НТФС файл системийг зөв салгаагүй үед үбүнтүрүү моунт хийж болдоггүй байсан даа. Миний виста бараг ашиглахгүй байсаар бүүр үйлдлийн систем гэж хэлхэд хэцүү болсон юм байдын. Заримдаа унтардаггүй гацаад байдын хэхэ. Тэгээл убунтугаасаа нөгөө файл системрүүгээ хандах гэхээр л алдаа заагаад заавал нөгөөхөө асааж унтраах хэрэг гардаг байлаа. Харин одоо НТФС файл систем зөв унтарсан эсхээс үл хамааран шууд моунт хийж болж байна УРАА!!!

Sunday, April 12, 2009

Лого хийж үзвээ...

Лимнукс бүлгэмийн лого бүтээх уралдаан зарлагдсаныг хараад над шиг зургийн мэдрэмжгүй хүн юу чадаа аж гэж бодоод л яваад байлаа... Гэтэл анх зарыг уншхад  төрсөн санаа маань ерөөсөө гарч ирэхгүй байхын... Тэгхээр нь өөрөө хийгээд оролцхоор шийдээд цаг зараад суусан чинь ер нь болж байна шүү :-D Сайн муу болсон эсхийг хэлж мэдэхгүй юм. Мөн логог бүтээх тухай энэ тэр юм уншиж байгаагүй болхоор бас сайн хийж чадахгүй байх шиг байна. Наад зах нь л өнгө энэ тэрээ сонгох гээд л хэхэ. Логонуудын тайлбарын тухай эндээс илүү дэлгэрэнгүй уншаарай.




Wednesday, April 8, 2009

Нүүгээд ирвээ гэж...

Сүүлийн үед блог дээрээ юм бичилгүй их уджээ... Тэгээд блогруугаа ортол нэг л гундуу байх шиг... Тэгээд бичлэг хийх гэтэл гөгө ерөөсөө гажигтаад болж өгдөггүй. Өмнө нэг удаа ийм зүйл тохиолдож байсныг санаад гэнэт нүүхээр шийдлээ. Гэнэт гэж дээ өмнө нүүлгэх тухай бодож л байсан л даа. Гэхдээ яг төдийд өдийд нүүе гэж төлөвлөөгүй байсан юм. Ямар ч байсан бүх бичлэгүүдээ нүүлгээд ирлээ. Хэхэ нээх их биш ч гэсэн бас овоо цаг авчлаа шүү... За тэгээд блоггер минь САЙН БАЙН УУ? :-D

Шинэ эхлэл

Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа :-D. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.

Thursday, February 19, 2009

Aj@xm@@-ийн тухай...

Саяханыг болтол aj@xm@@.blogspot.com дээр aj@xm@@ нэрээр мобиком,ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичхээ болилоо гэнэ. учир нь алдааг нь хэлж өгсөний төлөө тэдгээр нөхдүүд Railway дээр blogspot.com-ийг блоклосон байхын... талархаад алдаагаа засахын оронд шууд л хорьж хашдаг, уурлаж үзэн яддаг ийм зүйл 90 оноор дуусгавар болсон гэж би итгэдэг байсан. өнгөрсөн жилийн 7 сарын 1 өдөр бас бус интернэтээр блоклогдсон сайтууд... энэ бүхэн одоо ч амьд байгааг харуулж байна. эрх чөлөө чи хаана байна? би өөрөөсөө хэдэн удаа асуугаад хариуг нь олсонгүй. интернэтийн нэг л гарцтай, үндэсний домайн нэрийг зөвхөн нэг л газар өгдөг, хэн нэгэн эрх мэдэлтний дургуйг хүргэвэл гишгэх газаргүй болдог энэ эх орон маань эрх чөлөөт орон мөн үү? хамгийн анх 1-р курс орохдоо юу ч мэдэхгүй 00-ээс нь эхэлж байхдаа өөртөө HAKER7 гэдэг никийг бодож олохдоо зүгээр нэг сонгоогүй. хожим нэг л өдөр сайн хакер болно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэ никийг хэрэглэж ирсэн. магадгүй ажаксмаа миний хүсэж байсан зүйлсийг хийж байсан болхоор надад таалагдаг байсан байх. харин одоо дахиж бичлэг бичихгүй болсонд би харамсаж байна. 

Эцэст нь хэлхэд зөвхөн нэг блогоос болж бүхэл бүтэн блогын системийг блоклож байгаа нь нэг л онцгүй байна шүү. хэрвээ та блогспот дээр байгаа ямар нэг блогийг үзхийг хүсвэл дурийн нээлттэй проксигоор дамжиж үзэж болно. доор нэг жишээ нээлттэй проксиг тавлаа. текст талбар дээр нь "blogname.blogspot.com" гэх мэтчилэнгээр бичээд дурийн блогоо тавтай үзээрэй.
http://ftunnel.com/

Thursday, January 15, 2009

OBP анхны сэтгэгдэл.

За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очъё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.

Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.

Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа?

Tuesday, January 6, 2009

Линукс дээр дэлгэцийн агшинийг бичих.

би гэдэг хүн убунту дээрээ дэлгэцийн эффесктүүдийг үзүүлсэн бичлэг хийсэн хийсэн билээ. харин уг бичлэгийг хэрхэн хийсэн тухай хүмүүс асуух болсон. тэгээд хэрхэн дэлгэцийн агшинийг бичиж тухай жижиг зааварчилгаа бичих гээд байгаа ухаантай :-D.
1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр 
#recordmydesktop 
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename 
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа :-)
#man recordmydesktop