Thursday, May 14, 2009

Виндовс бол маш үнэтэй, авч явах, арчилхад төвөгтэй ТОМООС ТОМ ХОГ...

Виндовс бол арчаагүйчүүдэд зориулсан бүтээгдхүүн. Майкрософтийн философи нь угаасаа хүний сул дорой байдал дээр тулгаарласан гэж хэлж болхоор. Хүмүүс ядарч туйлдаад арчаагаа алдаад ирхээрээ санаанаасаа бурхан, хувь заяа, төөрөг зам гэх мэтийг зохиож тэрэндээ итгэж тайтгарч өөрийгөө хуурдаг. Хамгийн хамрамсалтай нь хүн төрлөхтөний ихэнх нь тийм байдаг. Майкрософт яг энэ дээр нь тулгуурлаж өөрсдөө бүгдийг нь бэлдэж өгөөд өөрсдөө бурхан шиг аашилж тэндэнд юу хийх яахыг бүгдийг зааж, удирдаж байх гэж хичээх болсон. энэндээ ч хүрсэн. Хүмүүст албаар төвөгтэй хэцүү систем санал болгож үүгээрээ дамжуулж тэднийг удирдахыг хичээх болсон. Ихэнх хүмүүс ихэнх зүйлээ бурханд даатагдаг шигээ компьютер дээрх асуудлаа майкрософтод даалагах болсон. Энэ нь хүнийг илүү их таниж мэдэхэд саад болж байгаа юм. Линукс бол тийм биш. Ихэнх зүйлийг өөрөө хийх боломжтой. Болохгүй бол хэн нэгнээс тусламж авах нь нээлттэй. Гэхдээ тэр нь бүхнийг чадагч бурхан бус харин жирийн нэг хүн. Нэг нь чамд туслахаас татгалзлаа гэхэд өөр хэн нэгэн дэлхийн хаа нэгтэй байж л байдаг. чи өөрөө ч бусдад тусалж болно. Өөрийн санаа бодлыг линукст тусгаж өөрийн гэсэн хэв загварыг ч үүсгэх боломжтой. Хамгийн гол нь нэг цэгээс удирдлагатай бус бүх хүн тэгш эрхтэйгээр оролцох боломжтой илүү ардчилсан, илүү оюунлаг үйлдлийн систем. Линукс хэрэглэгчид асуудал тулгархад хэн нэгийг шийдэж өгхийг хүлээн найдан суудаггүй. Тэд өөрсдийн боломж, өөрсдийн хүч чадалд итгэдэг. Ингэснээр өөрийгөө амьд жинхэнэ хүн гэдгээ мэдрэх боломжтой болдог.

5 comments:

  1. Microsoft ийг инэгж зүйрлсэн чинь их таалагдаж байна. Үнэхээр хүмүүс аргагүй байдалд бурханд ханддаг. Гэтэл тэр бурхан нь байдаггүй. Харин бурхныг зохиосон мөлжигчид л байдаг. Яг үүн шиг хүнийг ядарсан, аргагүй байдалд орох цагт нэг газраас windows гарч ирээд би бурхан байна гэж хэлдэг. Үнэхээр тэр бурхан гэж үү. Хэрвээ үнэхээр Bill бурхан юм бол linus юу болж таарах вэ? КК

    ReplyDelete
  2. Яандаа ийм сэтгэгдэл бичиж байгаа нь инээдтэй юм аа.
    Өөр өнцөгөөс харвал арай өөр зүйл харагдах ш дээ

    ReplyDelete
  3. Анон> Би ч бас чамд яг наад үгийг чинь хэлмээр байна ;)

    ReplyDelete
  4. Linux iin gants 2 command surchaad ingej bichij bolohgvi ee

    ReplyDelete
  5. Naa chini arai heterne tgd chinii bodloor shuud ubuntu linuxiin OS zohioh baisiimuu tegj bolohguildee chi ch gesen anh windows oos l ehelj bsn bizdee ingej muulj bolohgui harin humuusiig hereglehee bagasga ntr gej bichsen ni deer bh ooh ogson huntei ogloo bosood zargaldana gegcheer odoo ch mon chuudiin diilenh naadhiig chini hereglej bgashdee!!!!

    ReplyDelete