Friday, April 24, 2009

Үбүнтү 9.04

За хө хүлээж хүлээж үбүнтү 9.04 маань гарлаа. Сая л суулгаж дуусав хэхэ. 3 удаа татаж байгаад дундаас нь тасрав. 2 удаад нь Ситинэт тасалдаж нэг удаад нь дүүдээ анхааруулж хэлээгүйгээс болоод санаандгүй тасалчисан. 3дахь дээр нь уур хүрээд Ситинэт-рүү залгаж хүртэл үзвээ гэж хэхэ. Даанч ийм шөнө хэн л утсаа авав гэж. Гэхдээ одоо суулгаад ашиглаж байгаа болхоор бүх уур хилэн гараад их сайхан байна. Ойр зуурын хэргэлдэг ганц 2 тохиргоогоо хийж байтал бас нэг цаг болох юм шиг байна. Надад бол хамгийн их таалагдсан зүйл нь шинэ файл систем. одоогоор ид шидийг нь үзэж судалж амжаагүй байгаа ч яагаад ч юм их таалагдаад байна :-D Нэг зүйл дээр харин жоохон тийм санагдлаа. Өмнөх хувилбарууд дээр хувилбарын нэр бүхий амьтаныг оруулсан ханын цаастай ирдэг байсан энэ хувилбар харин тэгсэнгүй. Дотроо хөөрхөн эвэрт туулай бодоод л сууж байсан чинь хэхэ. За тэр ч яахав. Аан тийм нээрээ нэг гоё зүйл анзаарсан юм байна. Өмнө нь виндовсийн НТФС файл системийг зөв салгаагүй үед үбүнтүрүү моунт хийж болдоггүй байсан даа. Миний виста бараг ашиглахгүй байсаар бүүр үйлдлийн систем гэж хэлхэд хэцүү болсон юм байдын. Заримдаа унтардаггүй гацаад байдын хэхэ. Тэгээл убунтугаасаа нөгөө файл системрүүгээ хандах гэхээр л алдаа заагаад заавал нөгөөхөө асааж унтраах хэрэг гардаг байлаа. Харин одоо НТФС файл систем зөв унтарсан эсхээс үл хамааран шууд моунт хийж болж байна УРАА!!!

5 comments:

  1. би бас саяхан суулгаж дууслаа. wubi-аар суулгасан. Даанч миний ком хүчрэхгүй аймаар удаад байна.
    минийх PIV 1.7ghz, 256mb ram, graphic нь geforce fx 5200,128mb.

    ReplyDelete
  2. Би бас суулгаад хэдхэн хонож байна. Ер нь хэрэгслэл, програмууд бүгд шинэчлэгдээд шинэ шинэ хувилбарууд нэмэгдээд, урьд байсан алдаанууд засагдаад их гоё болжээ. Маш их таалагдаж байна. :D хурай хурай :)

    Татахдаа resume хийж үргэлжлүүлж татдаг програм ашиглаач.
    Бас virtualbox ашиглавал гарч орж байхгүй амар биш үү?

    Аном> RAM л нэмчихвэл уг нь жирэлзэнэ дээ ;) 512 болгочихвол...

    ReplyDelete
  3. Амом : Зүгээрдээ. Наадах чинь яг min шаардлагыг нь хангаж байна. асудалгүй суугдах ёстой доо. Бүүр висуйл эффект нь ажиллахгүй гэсэн газаргүй шүү дээ.

    Би ч бүр бета байхаас нь хэрэглэсэн. Уул нь альфа байхаас нь хэрэглэх гэсэн юм. Гэтэл миний татаж авсан альфа ажиллахгүй байсан кк. Нээрээ би шинэ үбүнтү захиалсан чинь хүрээд ирсэн шд. Гэрийн үүдэн дээр хүргэж ирээд 380 цаас нэхэж байсан.

    ReplyDelete
  4. Би ч гэсэн суулгасан. Харин update хийх, програм суулгах гэсэн чинь proxy болохоор болохгүй байна. Уул нь интернетэд proxy ашиглаад орж болоод байгаан. Тэгээд update хийх гэхээр л болохгүй юм. Энэ талаар зөвөлгөө өгөөч

    ReplyDelete
  5. сайн уу би сервер эдишинийг нь суулгсын тэгсэн график горим байхгүй юм. серверийн хувилбар нь угийн тийм байдаг юм уу ?

    ReplyDelete