Wednesday, November 26, 2008

Сайн хүн болж жүжиглэхээс залхачихлаа...

Зүгээр л жүжиг тоглохоос залхаж байна... нүүрэндэх багаа аваад өөрийнхөөрөө алхамаар байна? яг хэзээнээс яагаад би энэ багийг зүүх болсоноо мэдэхгүй юм. гэхдээ л одоо би энэ багийг авч хаямаар байна... ямарч жүжиглэлт, ямар ч нууж далдлах зүйлгүйгээр өөрийнхөөрөө баймаар байна. хүсэл мөрөөдлөө бусдад ярьмаар байна. хүмүүстэй өөрөөр харьцмаар байна... намайг гомдоосон хүмүүст уурламаар байна... намайг ашигладаг хүмүүст үгүй гэж хэлмээр байна... чухам яаж? яаж? яаж?

Sunday, November 23, 2008

Дээрэмдүүлчихлээ...

Сая 11 цагт сургуулиасаа ирж яаваад 4 хүнд дээрэмдүүлчихлээ. зүгээр л дээрэмдэхгүй яасан их зодоггийн... хүмүүс минь орой үдэш болгоомжтой яваарай...

Wednesday, November 19, 2008

СисАдминий нэг өдөр...

6:00 сэрүүлэг дургалаа... гэхдээ урьд шөнө 4:00 унтсан юм чинь яаж одоо босдын новш гэж... унтраахаас
9:13 утас дугарч байна... чөтгөр ав гэж дарга залгаж байна. одоо утсаа аваад загнуулах унтаж байгаад очоод загнуулах яг адилхан. дахиад 10минут унтнаа...
11:23 за байз өнөөдөр юу хийнэ гэж бодож байлаа даа... цаг ингэхэд хэд болоод байна аа.... ээ новш! ээ новш! одоо алуулсан даа за байз хурдхан цайны цагаас өмнө очиж *** серверээ асаахгүй бол бараг 7 цаг зогсцон байна шдээ... одоо ч дарга боож үхэх гэж байгаа даа. ядаж байхад оймс хайчихваа...
12:08 "Би чамд яах гэж мөнгө төлдөг юм бэ айн? одоо бүр улайн цаймдаа гараад утсаа хүртэл авахаа байчхаа юу?" ..... "Хурдан тэр *** серверийг асаагаадах. наадах чинь зогсон секундээрээ миний мөнгө урсаад байна"
12:37 за байз өчигдөр юу хийж байгаад орхилоо доо... ядаж байхад гэдэс өлсөөд байх чинь. гарч хоол иддэг юм билүү? заза дарга харчуул боож үхэх байх. батаад ганбүргэр захихаас. новш чинь мессенжирт байна уу үгүй юу?
14:42 ёо 2 цаг энэний ард суугаад ямарч ахисан юм алга... дахиад 2 цаг суугаад яг л адилхан байхдаа. нөгөө дулмаа бас л баахан юм яриад байсан. энэ хүмүүс ядаж өөрсдөө компьютерээ форматлачихдаг болоосой... даргын нүдийг хариулж байгаад гилс гараад ирдэг юм билүү? тэднийд очуул ядаж сайхан цай хоол идчээд ирнэ дээ. ер нь л тэгэе. сайхан 2 цаг амарч ирж байгаад сайхан үзнээ гэж...
15:14 "за сайнуу ямар салхи чамайг манайд аваад ирвээ. нөгөөх чинь дахиад л асхаа больцон. найз нь ядаж байхад тайлангаа шивэх гээд цаг нь тулчаад байдаг."
15:57 за байз энэ хар гайных нь драйврүүдийг нь хаана хадгалчлаа даа... "хөөе чи энд байсан TEMP гэдэг фолдерийг хааш нь хийцэн юм бэ?" дулмаа:"устгацан ш дээ хэрэггүй л юм байх гэж бодоод"... ёоо яджийхад энэ тэнэг хужаа боард нь ямар драйвруудтай байлаа даа... за за юу ч гэсэн нэг задлаад харчдымуу
17:16 заза сайхан ч хоол идлээ... өө утас... новш гэж дахаид л дарга за юу гэхийг нь сонсоё... "муу дурак минь бас хаашаагаа алга болчховоо нөгөө сервер яасан ассан уу" СА:"юу л даа даргаа өнөөдөртөө багтаагаад заавал асаанаа та санаа зоволтгүй" дарга:"асаагаагүй байж ажлын цагаар хаашаа алга болчоод байгаан? одоохон хүрээд ир би гарах гээд байна" СА:"заза би энэ хажууханд чинь байна 10 минутын дараа очлоо"
19:23 за байз хүн амьтан байна уу үгүй юу? одоо ч хэн байхав дээ. утасны цэнэг дуусчхаж ашгүй дээ. за нөгөө балай маань юу болжийна харна аа. пөөх яасан олон майлүүд вэ? за захаас нь эхлэе дээ. эхлээд майлүүдээ уншнаа
22:04 новш гэж ийм амархан юман дээр 24 цаг суулаа гэжүү? би одоо ийм тэнэг болцын байхдаа. заза ямарч байсан зүгээр асч байх шиг байна. хариж унты байз. за байз ганц 2 буудчдын билүү? заза цаг эрт байга юм чинь 30мин тоглочоод харийдаа
00:06 "Terrorist win" СА:"новш чинь яасан азтай шаар вэ?"
02:11 "ёоо лааж байнаа манайхан, энэ эрчээ алаад байдаг хэргээ!"
03:46 ёох нүд анилдаад байх чинь... цаг хэд болоод байнаа. пөөх ийм хурдан гэж үү арайч дээ! за харьж унтана гэвэл худлаа энд унтчаад шөнөжин сууж ***-ийг асаалаа гэж хэлчээд маргааш чөлөө авч гэртээ нэг сайхан амрая. сураагүй юм биш сандал дээр унтнаа хө.

Sunday, November 16, 2008

Үбүнтү дэлгэцийн шоу 2

за ганц 2 гайгүй эффест мартсанаа нэмж оруулаад бичлэгээ дахиад тавьчлаа сонирхож үзээд санаа оноогоо бичээрээ залуусаа. 
БИЧЛЭГ ТАТАХ

харин энд би дэлгэцийн эффектүүдийг хэрхэн тохируулах тухай жижигхэн HOWTO маягын юм бичсэн байгаа энд дараад уншаарай.
Howto-г унших

Tuesday, November 11, 2008

UBUNTU 8.10 дэлгэцийн шоу!

За нилээд удаан бодож явсаны эцэст убунту 8,10 дээр өөрийн гэсэн нэг жижиг дэлгэцийн эффектүүдийг агуулсан бичлэгийг хийлээ гэж. бас ч багагүй цаг орлоо шүү :-) иймэрхүү гоё сүртэй бичлэгүүд нь линукстай таньлцаж байгаа залууст анхны харцаар дурлах гол үндэс болдог байх гэж бодоод байгаа. цаашид арай илүү гоё монтаж, бичлэгийн өндөр чанартайг хийж тавьхыг хичээнээ. үүнийг Пэнтиум 4 3,0GHz процессор, 1GB рам, Geforce 6600 дэлгэцийн карт бүхий цахим тооцоолуур дээр хийсэн. ер нь бол энэ тооцоолуур дээр ямарч эффект нь гацдаггүй л дээ. харин бичлэг дээр жоохон сонин бичигдсэн хэсэг байна. дараа нь энэ бичдэг програмийг нь илүү сайн судалж байгаад өндөр чанартай бичлэг хийнээ. 
за тэгээд миний хийсэн бичлэгийг доорх хаягаас татаж аваад үзээрээ.

Татах

Saturday, November 1, 2008

UBUNTU 8.10

За ёстой удаан хүлээсэн шүү. өчигдөр өглөө ороод харсан чинь "Coming soon" гэхээр нь ямар их уур хүрэвээ хэхэ. харин өчигдөр ойрой гарцан байсан татаж эхлүүлчээд унтсан чинь таатаад дуусчихаж. сая СД-д хуулчихлаа. одоо эхлээд зөөврийн компьютер дээрээ дараа нь суурин компьютер дээрээ суулганаа гэж. 8.04 дээр убунту-ын дэлгэцийн гоё гоё эффестүүдийг нилээд гайгүй үзсэн. одоо 8.10 дээр тэд нарыг хийж байгаад гоё бичлэг хийж энд тавина аа.