Thursday, May 14, 2009

Кейс моддинг 2 (Өөр зурагнууд)






За бас хэдэн өөр зураг оруулчий.

Кейс моддинг (Case modding)






За хөө сүүлийн нэг сар хагас орчим өөрийн чөлөөт цагаараа хийсэн зүйл маань дуусав. Хүн болгон өөр өөрийн сонирхолтой байдаг. Би ч гэсэн өөрийн нэгэн төрлийн авьяасаа бага ч гэсэн хөгжүүлэе гэж бодсоноор энэ ажлыг анх хийхээр шийдсэн. Хүмүүс өөр өөр үзэл бодолтой байдгийн адилаар компьютерийг өөр өөрийнхөө нүдээр харж өөрийнхөө хэрэглэх зүйлийг сонгодог. Зарим нь энгийн даруухан, үнэ өртөгдөө таарсан бүтээмжтэйг сонгож байхад зарим нь чамин ганган гял цал болсон зүйлд мөнгөө зардаг. Бүр өөр хэсэг нөхдүүд ямар харагдаж байгаад үл тоон зөвхөн бүтээмжид нөлөөлж буй зүйлсэд л мөнгө төлдөг. Миний хувьд компьютертээ тэгж үнэтэй цайтай юм авч тавиад байх боломж бололцоо тун бага байдаг, мөн өөрөө бэлэн зүйл авхаасаа илүүтэй шинээр бүтээх, шинэчлэх дуртай байдаг болхоор мөн адил өөрийн компьютерийн кейсийг /гаднах хайрцаг, арьс гэж орчуулах юмуу даа/ өөрчилсөн юм. Ингэж өөрчилхөд цаг, хүч хөдөлмөр ихээхэн ордог. Цагаан өнгөтэй кейсний 2 зураг бол миний кейсний хуучин төрхтэй нь төстэй кейсний зураг.  Яг өөрчилхийн өмнө зураг авч үлдхээ мартсан байна. Харин дараагийн зургууд бол одоо шинэ төрхөөрөө байгаа миний компьютер. Энэ бүхэн линукс сэтгэлгээтэй хүмүүст илүү ойр тусах болуу. Ер нь монголчууд биднийг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салхад линукс ихээхэн тус хүргэх болуу гэж би хувьдаа боддог. За тэгээд ямархуу болсон байна сэтгэгдлүүдээ үлдээгээрээ залуусаа.

Виндовс бол маш үнэтэй, авч явах, арчилхад төвөгтэй ТОМООС ТОМ ХОГ...

Виндовс бол арчаагүйчүүдэд зориулсан бүтээгдхүүн. Майкрософтийн философи нь угаасаа хүний сул дорой байдал дээр тулгаарласан гэж хэлж болхоор. Хүмүүс ядарч туйлдаад арчаагаа алдаад ирхээрээ санаанаасаа бурхан, хувь заяа, төөрөг зам гэх мэтийг зохиож тэрэндээ итгэж тайтгарч өөрийгөө хуурдаг. Хамгийн хамрамсалтай нь хүн төрлөхтөний ихэнх нь тийм байдаг. Майкрософт яг энэ дээр нь тулгуурлаж өөрсдөө бүгдийг нь бэлдэж өгөөд өөрсдөө бурхан шиг аашилж тэндэнд юу хийх яахыг бүгдийг зааж, удирдаж байх гэж хичээх болсон. энэндээ ч хүрсэн. Хүмүүст албаар төвөгтэй хэцүү систем санал болгож үүгээрээ дамжуулж тэднийг удирдахыг хичээх болсон. Ихэнх хүмүүс ихэнх зүйлээ бурханд даатагдаг шигээ компьютер дээрх асуудлаа майкрософтод даалагах болсон. Энэ нь хүнийг илүү их таниж мэдэхэд саад болж байгаа юм. Линукс бол тийм биш. Ихэнх зүйлийг өөрөө хийх боломжтой. Болохгүй бол хэн нэгнээс тусламж авах нь нээлттэй. Гэхдээ тэр нь бүхнийг чадагч бурхан бус харин жирийн нэг хүн. Нэг нь чамд туслахаас татгалзлаа гэхэд өөр хэн нэгэн дэлхийн хаа нэгтэй байж л байдаг. чи өөрөө ч бусдад тусалж болно. Өөрийн санаа бодлыг линукст тусгаж өөрийн гэсэн хэв загварыг ч үүсгэх боломжтой. Хамгийн гол нь нэг цэгээс удирдлагатай бус бүх хүн тэгш эрхтэйгээр оролцох боломжтой илүү ардчилсан, илүү оюунлаг үйлдлийн систем. Линукс хэрэглэгчид асуудал тулгархад хэн нэгийг шийдэж өгхийг хүлээн найдан суудаггүй. Тэд өөрсдийн боломж, өөрсдийн хүч чадалд итгэдэг. Ингэснээр өөрийгөө амьд жинхэнэ хүн гэдгээ мэдрэх боломжтой болдог.