Saturday, July 4, 2009

Ухаан далай номноос эхтэй...

Саяханаас чөлөөт цагаа номонд зориулах болов. Гэхдээ мэргэжлийн номнуудад бус харин уран зохиолын номнуудад. Тэгээд гэнэт анх ном уншиж эхэлж байсанаа санаад энд бичмээр санагдлаа. Миний анхны номонд хорхойссон түүх гэвэл 13 настай байхад ээж маань намайг гэртээ юу ч хийхгүй байгаад ихэд гайхах болсон. Уг нь шатарын дугуйланд яваад овоо байсан чинь багш нь шилжиж яваад дугуйлан нь тарцан байлаа. Дээр нь охидууд шоохоорхох нас нь арай л болоогүй байв. Хаяа ганц нийлэх найзуудтай 7 хоногт 2-3 удаа л хамт гарч тоглодог байсан санагдана. Зурагтаар онцын зүйл гарахгүй. Тэр үед хөдөө зөвхөн үндэс гардаг байсан. Гэхдээ өглөөн хөтөлбөр гээд хэсэг гарч байгаад өдөр 12-с унтраад орой 6 гээл дахиад эхэлдэг байлаа. Би харин өглөө хичээлдээ явчаад л өдөр нь даалгавараа хийчээд хэдэн цаг ч хамгаагүй төөсөөлөн бодоод хэвтчихдэг байв. Ээжийн маань санаа зовж намайг номоор эмчилхээр шийдээд анх Жюль Верний "Дэлхийг тойрсон 80 хоног" гэдэг номыг худалдаж авч өгөв. Тэр номыг шахалтаар уншиж эхэлсэн болхоор эхний 10-20 хуудсыг унших гэж 14 хоног зарцуулсан юмдаг. Харин үлдсэнийг нь уншихад ердөө 1 шөнө 2 өдөр л шаардагдав. Дахиад ээжээс ном нэхэв. Ээж "номын шүүгээнд зөндөө ном байхад би чамд өдөр бүр шинэ ном авч өгч чадахгүй" гэлээ. Тэр нь ч зөв байсан. Манайх тийм их биш ч гэсэн хөөрхөн хэдэн номтой номын шүүгээ байсан юм. Тэнд байгаа номнуудыг ээлж дараалан уншаад 1 сарын дараа дахиад л номгүй болсон дахиад ээжээс нэххэд ээж "номын сан гэдэг газар чинь яах гэж байдагийг мэдэх үү?" гэж асуулаа. Би гайхан "манай энд байдаг юмуу?" гэж тэнэглэж байснаа санадаг юм. Хамгийн хачирхалтай нь миний дугуйландаа явахдаа үргэлж хажуугаар нь өнгөрдөг байсан тэр жижиг цагаан байшин эрдэм мэдлэгийн үүр байжээ... Тэнд очоод л гэрийн ном гэдэгт нь бүртгүүлээд гэрээр ном авч уншдаг болов. Дараа нь өөрт байгаа номоо цөөхөн хэдэн ном уншдаг хүүхдүүдтэй солилцож уншиж эхэлсэн. Тэгээд дараа нь хотоос хүртэл ганц 2 ном захиж авчруулж уншиж байлаа. Энэ бүхэн 2 жил хагас хэртэй үргэлжилхэд би тэрүүхэн тэр аймгийн төвдөө чамгүй мэдлэгтэй хүүхдийн тоонд орчихсон л явж байлаа. Тэгээд л 16 нас над дээр ирхэд анхны хайр ч над дээр ирж би гэдэг хүн амьдрал өөрөө уншиж дуусамгүй ном гэдгийг ойлгож билээ хэхэ :-D Тэр үеээс хойш ном унших минь эрс багассан ч сайхан номыг нэг эхлүүлбэл салдаггүй зан минь одоо болтол хэвээрээ.
Хамгийн сүүлд "Twilight" гэдэг номыг өчигдөр уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан ном байна. Та ном унших дуртай бол энэ номыг нэг уншаад үзээрээ.