За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очъё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.
Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.
Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа?
Thursday, January 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment