Friday, April 24, 2009
Үбүнтү 9.04
За хө хүлээж хүлээж үбүнтү 9.04 маань гарлаа. Сая л суулгаж дуусав хэхэ. 3 удаа татаж байгаад дундаас нь тасрав. 2 удаад нь Ситинэт тасалдаж нэг удаад нь дүүдээ анхааруулж хэлээгүйгээс болоод санаандгүй тасалчисан. 3дахь дээр нь уур хүрээд Ситинэт-рүү залгаж хүртэл үзвээ гэж хэхэ. Даанч ийм шөнө хэн л утсаа авав гэж. Гэхдээ одоо суулгаад ашиглаж байгаа болхоор бүх уур хилэн гараад их сайхан байна. Ойр зуурын хэргэлдэг ганц 2 тохиргоогоо хийж байтал бас нэг цаг болох юм шиг байна. Надад бол хамгийн их таалагдсан зүйл нь шинэ файл систем. одоогоор ид шидийг нь үзэж судалж амжаагүй байгаа ч яагаад ч юм их таалагдаад байна :-D Нэг зүйл дээр харин жоохон тийм санагдлаа. Өмнөх хувилбарууд дээр хувилбарын нэр бүхий амьтаныг оруулсан ханын цаастай ирдэг байсан энэ хувилбар харин тэгсэнгүй. Дотроо хөөрхөн эвэрт туулай бодоод л сууж байсан чинь хэхэ. За тэр ч яахав. Аан тийм нээрээ нэг гоё зүйл анзаарсан юм байна. Өмнө нь виндовсийн НТФС файл системийг зөв салгаагүй үед үбүнтүрүү моунт хийж болдоггүй байсан даа. Миний виста бараг ашиглахгүй байсаар бүүр үйлдлийн систем гэж хэлхэд хэцүү болсон юм байдын. Заримдаа унтардаггүй гацаад байдын хэхэ. Тэгээл убунтугаасаа нөгөө файл системрүүгээ хандах гэхээр л алдаа заагаад заавал нөгөөхөө асааж унтраах хэрэг гардаг байлаа. Харин одоо НТФС файл систем зөв унтарсан эсхээс үл хамааран шууд моунт хийж болж байна УРАА!!!
Sunday, April 12, 2009
Лого хийж үзвээ...
Лимнукс бүлгэмийн лого бүтээх уралдаан зарлагдсаныг хараад над шиг зургийн мэдрэмжгүй хүн юу чадаа аж гэж бодоод л яваад байлаа... Гэтэл анх зарыг уншхад төрсөн санаа маань ерөөсөө гарч ирэхгүй байхын... Тэгхээр нь өөрөө хийгээд оролцхоор шийдээд цаг зараад суусан чинь ер нь болж байна шүү :-D Сайн муу болсон эсхийг хэлж мэдэхгүй юм. Мөн логог бүтээх тухай энэ тэр юм уншиж байгаагүй болхоор бас сайн хийж чадахгүй байх шиг байна. Наад зах нь л өнгө энэ тэрээ сонгох гээд л хэхэ. Логонуудын тайлбарын тухай эндээс илүү дэлгэрэнгүй уншаарай.
Labels:
Лимнукс бүлгэм,
Лого
Wednesday, April 8, 2009
Нүүгээд ирвээ гэж...
Сүүлийн үед блог дээрээ юм бичилгүй их уджээ... Тэгээд блогруугаа ортол нэг л гундуу байх шиг... Тэгээд бичлэг хийх гэтэл гөгө ерөөсөө гажигтаад болж өгдөггүй. Өмнө нэг удаа ийм зүйл тохиолдож байсныг санаад гэнэт нүүхээр шийдлээ. Гэнэт гэж дээ өмнө нүүлгэх тухай бодож л байсан л даа. Гэхдээ яг төдийд өдийд нүүе гэж төлөвлөөгүй байсан юм. Ямар ч байсан бүх бичлэгүүдээ нүүлгээд ирлээ. Хэхэ нээх их биш ч гэсэн бас овоо цаг авчлаа шүү... За тэгээд блоггер минь САЙН БАЙН УУ? :-D
Шинэ эхлэл
Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа
. Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.

Төрсөн өдөр,
Эхлэл
Thursday, February 19, 2009
Aj@xm@@-ийн тухай...
Саяханыг болтол aj@xm@@.blogspot.com дээр aj@xm@@ нэрээр мобиком,ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичхээ болилоо гэнэ. учир нь алдааг нь хэлж өгсөний төлөө тэдгээр нөхдүүд Railway дээр blogspot.com-ийг блоклосон байхын... талархаад алдаагаа засахын оронд шууд л хорьж хашдаг, уурлаж үзэн яддаг ийм зүйл 90 оноор дуусгавар болсон гэж би итгэдэг байсан. өнгөрсөн жилийн 7 сарын 1 өдөр бас бус интернэтээр блоклогдсон сайтууд... энэ бүхэн одоо ч амьд байгааг харуулж байна. эрх чөлөө чи хаана байна? би өөрөөсөө хэдэн удаа асуугаад хариуг нь олсонгүй. интернэтийн нэг л гарцтай, үндэсний домайн нэрийг зөвхөн нэг л газар өгдөг, хэн нэгэн эрх мэдэлтний дургуйг хүргэвэл гишгэх газаргүй болдог энэ эх орон маань эрх чөлөөт орон мөн үү? хамгийн анх 1-р курс орохдоо юу ч мэдэхгүй 00-ээс нь эхэлж байхдаа өөртөө HAKER7 гэдэг никийг бодож олохдоо зүгээр нэг сонгоогүй. хожим нэг л өдөр сайн хакер болно гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэ никийг хэрэглэж ирсэн. магадгүй ажаксмаа миний хүсэж байсан зүйлсийг хийж байсан болхоор надад таалагдаг байсан байх. харин одоо дахиж бичлэг бичихгүй болсонд би харамсаж байна.
Эцэст нь хэлхэд зөвхөн нэг блогоос болж бүхэл бүтэн блогын системийг блоклож байгаа нь нэг л онцгүй байна шүү. хэрвээ та блогспот дээр байгаа ямар нэг блогийг үзхийг хүсвэл дурийн нээлттэй проксигоор дамжиж үзэж болно. доор нэг жишээ нээлттэй проксиг тавлаа. текст талбар дээр нь "blogname.blogspot.com" гэх мэтчилэнгээр бичээд дурийн блогоо тавтай үзээрэй.
http://ftunnel.com/

Thursday, January 15, 2009
OBP анхны сэтгэгдэл.
За өнөөдөр хэрэг гаргаж байгаад OBP дээрээ очлоо. Уг нь хамгийн түрүүнд очъё гэж төлөвлөж байсан ч амжихгүй гүйсээр байгаад 7минут хоцроод оччихлоо. Тэгээд гэнэт нэг санаа төрөөд хамгийн түрүүнд сэтгэгдэлээ бичхээр шийдлээ.
Таалагдсан зүйлс:
1. Хамгийн эхлээд их олон хүн ирсэн нь таалагдсан. "Их Монгол"-ийн хамгийн том ширээнд багтахгүй байна лээ шүү. Олон хүн болхоор бас их олон газар ажилладаг. Цагдаа, төрийн албаныхан, Хувийн компанитай хүн, эсвэл хувийн компанид ажилдаг, бүр гадаадад ажилладаг хүн ч ирсэн байлаа. Олон сайхан хүмүүстэй танилцав аа гэж.
2. Олон гоё сэдвүүдийн талаар ярилцлаа. Огт дуулаагүй мэдээллүүд, байгуулгуудын тухай...
Таалагдаагүй зүйлс:
1. За тэр чимээ шуугиан болон тамхиний утаа. Толгой өвтгөж байна лээ шүү. Гэхдээ энэ нь надад л тавгүй байсан байхаа. Би өөрөө тийм газар зохицож сураагүйнх байх.
2. Яриа зөв эхлээд тэгээд дандаа халиад байх шиг. Гэхдээ энэ монгол хүмүүсийн зан юмуу даа. Манайхан чинь ганцаараа байхдаа өөрийгөө шүүдэг, 2-уулаа байхаараа хэн нэгнийг муулдаг. 3-аас олон болвол улс төр ярьдаг гэдэг л болох шиг. Би өөрөө ч гэсэн яриаг халихад нь оролцоод л хэхэ.
Цаашид хэрхэх тухай:
Гадаад хүмүүс нэг баг үүсгэхдээ 10-15 хүнтэй үүсгэдэг гэсэн. Энэ нь мэдээж тэдний өөрсдийн онцлогтой холбоотой байх. Харин монгол хүмүүсийн хувьд 5-8 хүнтэй баг илүү их бүтээмжтэй ажлаад байх шиг(миний л бодол л доо). Баг болон хуваагдах дээр эсрэг саналтай хүмүүс байсан. Хагаргах бутаргах үндэс болдог гэж үзэж байна лээ. Яагаад монголчууд нэг бүхэл байж байгаад баг болхоороо бутраад байна вэ? Энэнд нэг шалтгаан байгаа л байх. Шалтгаан байгаа бол шийдэл бас байж таарна. Миний бодлоор манайхан жалга довны үзэл их сайтай болхоор тэгдэг болуу гэж бодох юм. Багт орхоороо бүхлээс илүүтэй багаараа талцаад байдаг болуу. Хэрвээ багуудад зөв хуваагаад хамгийн гол нь багуудын хоорондох харилцааг сайн хангаад өгүүл бид бага хөдөлмөрөөр тасралтгүй тогтмол бүтээмжийг үзүүлэх боломжтой юм шиг санагдаад байхын. Багуудын хоорондох харилцааг хэрхэн сайн байлгах тухай жоохон уншдаг ч юм билүү гэж бодхын? Энэ тал дээр ямар нэг санаа оноо байна уу залуусаа?

Линукс,
Нээлттэй шар айрагны уулзалт
Tuesday, January 6, 2009
Линукс дээр дэлгэцийн агшинийг бичих.
би гэдэг хүн убунту дээрээ дэлгэцийн эффесктүүдийг үзүүлсэн бичлэг хийсэн хийсэн билээ. харин уг бичлэгийг хэрхэн хийсэн тухай хүмүүс асуух болсон. тэгээд хэрхэн дэлгэцийн агшинийг бичиж тухай жижиг зааварчилгаа бичих гээд байгаа ухаантай
.
1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр
#recordmydesktop
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа
#man recordmydesktop
.1. эхлээд ямар програм ашиглахаа шийдэх хэрэгтэй. миний хувьд recordmydesktop гэдэг програмыг ашигладаг. график орчны програм ашиглаж болох ч найдвартай сайн бичих тал дээрээ сайн биш санагдсан. энэ програм нь терминал дээр ажилладаг тул synaptic package manager-с суулгах хэрэгтэй.
2. за тэгээд терминал дээр
#recordmydesktop
гээд шууд бичээд эхлэнэ шүү дээ. бичиж дуусаад ctrl+c зогсооно. энэ үед бичлэгийг encode хийх ба энэ нь хэр удаан бичсэнээс хамаараад удаан эсвэл хурдан байж болно. бичсэн файл маань out.ogv нэртэйгээр тухайн идвэхтэй санд хадгалагдана.
3. за мэдээж нэмэлт боломжууд байгаа. захаас нь дурья.
#recordmydesktop filename
ингээд өгвөл бичсэн бичлэг маань filename.ogv нэртэйгээр хадгалагдах болно.
-x -y -heigth - width option-уудыг ашиглаад дэлгэцийн аль нэг хэсгийг бичиж болно.
-v_quality үүгээр бичэлгийг хэр чанартай бичихээ тохируулна. хамгийн дээд тал нь 63 гэсэн утга авдаг ба энэ нь default утга юм. үүнийг бас бууруулж болдог бууруулсанаар бичлэгийн эзлэх хэмжээ багасна.
--no-sound ингэснээр бичлэгт дууг бичихгүй гэдгийг заах ба энэ их чухал. бичлэгийн хэмжээ болон бичих үед сайн бичих үндэс болдог.
4. илүү дэлгэрэнгүйг manuals-с нь хараарай найзуудаа

#man recordmydesktop
Labels:
Дэлгэцийн агшин,
Үбүнтү
Saturday, December 27, 2008
Нэг л өөр...
За саяханаас баянмөнхийн зөвөлгөөгөөр жмайл-ийг хэрэглэж эхэллээ. тэгээд ойрийн үед мэдрээгүй тэр нэг мэдрэмжийг дахин нэг мэдэрлээ
хамгийн анх энэ мэдрэмжийг 7 ангидаа мэдэрч байлаа. тэр үед анх удаа пүүз гэдэг юм өмсөж үзээд НЭГ Л ӨӨР тэр нэг мэдрэмжийг мэдэрч байж билээ. тэрнээс өмнө яагаад пүүз өмсдөггүй байсын бүү мэд. магадгүй биеийн тамирын хичээлд суудаггүй байсан болхоор өмсдөггүй байсан байх. магадгүй тийм гутал байдаг гэдгийг мэддэггүй байсан ч байж магадгүй. харин дараагийн удаад линукс анх суулгаад НЭГ Л ӨӨР энэ мэдрэмжээ дахин нэг мэдэрч билээ. яагаад надад ийм дотно санагдана вэ? яагаад би түүнтэй ярилцаад байна вэ? яагаад тэр намайг ойлгоод байна вэ? энэ бол үнхээр НЭГ Л ӨӨР мэдрэмж байсан. энэ мэдрэмж хайр, алдар нэр, гуниг гутрал, алдаа, оноо энэ бүгдээс өөр тийм нэг мэдрэмж. тэгээд энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа их баярлаж билээ. харин жмайл энхүү мэдрэмжийг дахин мэдрүүлж чадлаа. үнхээр гайхалтай. баянмөнхдөө баярлалаа гэж хэлмээр байна. дараагийн удаа хэзээ, юу надад дахин энэ мэдрэмжийг мэдрүүлэх бол? мэдэхгүй юм. гэхдээ би энэ мэдрэмжээ алдаагүй байгаадаа л их баяртай байна.

Subscribe to:
Posts (Atom)