Өнөөдөр ер нь их үр бүтээлтэй өдөр байлаа шүү. өглөө нэг хүн антивирус суулаад өгөөч гээд нотэбүүкээ аваад иржээ. нэгэнт аваад ирсэн болхоор нь суулгаж өгөе гээд байж байтал тэр миний убунту-г хараад ихэд сонирхож байгаа бололтой. тэрний хувьд ВИСТА нь хамгийн гоё санагддаг байжээ. харин би убунту-гийн хэд хэдэн шоуг үзүүлтэл бүр ам нь ангайж байхийн... тэгээд миний муу ямбий П4 дээр маань ямарч гацалтгүй ажилаж байгааг нь харчаад итгэж өгөхгүй. бас ҮНЭГҮЙ, дээр нь байгаа бүх про ҮНЭГҮЙ гээд хэлцэн чинь бүр гайхаад. бараг 2 цаг линукс болон виндоусын тухай яриж өгсөний дараа манай хүн харин чи наадхаа суулгаад өг гэдэг байгаа. тэгхээр нь "ЭНЭ ХЭДИЙ ҮНЭГҮЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮНЭГҮЙ БИШ Л ДЭЭ" гэж хэлээд сд авчруулаад бичиж өглөө. тэгээд анхлан суралцаж байхад өөрөө оролдож үзэх нь үр бүтээлтэй гэдгийг ойлгуулаад асуудал гарвал асуугаарай гэж хэлээд явуулав. тэр угаасаа хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан. мэдээж Core2duo нөтэбүүкээ бичгийн машин шиг ашигладаг мянга мянган хүмүүсийн нэг. харин түүнийг вирус гэдэг юм байнга зовоодог юм байна. тэгээд убунту ашигласанаар бичгийн машинаа арай илүү сонирхолтой ашиглах боломж байгаа бас ВИРУС-гүй амьдралд хөл тавина гэдгийг ойлгуулж өглөө. манай хүн баярласан талархасанаа илэрхийлээд л явж өгсөн. нэг ч гэсэн линукс хэрэглэгч нэмэгдэж байвал тэ.
харин хэтэрхий их ярьсаны дараа гадуур гарах олон ажил үлдсэнээ санаад яран гарч баахан алхав. ер нь нормативасаа 2-3 дахин их газар алхасан бололтой их ядарлаа. тэгээд нэг хоол идчээд УБУНТУ-ийн анхан шатны сураглтандаа суув. хоол идчээд орсон болхоор эхний хэдэн минутанд нойр аймаар хүрэв. санаа зовсон гэж хэхэ... гэхдээ дундаас нь хойш гайгүй болсон л доо. өнөөдөр бас нийлээд сонирхолтой зүйлсийн тухай заав. зарим ашигладаг зүйлсийнхээ цаана юу болдогийг нь сайн мэдэхгүй ашиглаад л байдаг байж дээ. өө тийм нээрээ би орон нутаг явах ажлаа хойшлуулж чадсаны ачаар сургалтаа дуустал суух боломжтой боллоо. за ингээд хамтдаа сураад байж дээ хэхэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment