Monday, June 16, 2008
Шашины тухай /Үргэлжлэл/
За юу гээд зогслоо доо? аан тийм энэ урсгалын тухай оршил маягийн баахан юм бичсэн билүү? тэгхээр одоо энэ урсгалын монгол дахь үйл ажиллагааны тухай бичье. монголд орж ирээд нилээд удаж байгаа. эндэх жинхэнэ үйл ажиллагаа нь нуугдмал /гэхдээ бүр сайн нууцлалтай биш/ ба ил үйл ажиллагаа нь "Дэлхийн энх тайвны төлөөх холбоо", "Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо" "залгамжлагч холбоо" гэх мэт бас нилээд олон холбоодууд байгаа. эдгээр холбоодууд нь тэдний шинэ гишүүн элсүүлэх эхний нэгжүүд болдог. тэд дотроо нилээд сонин сонин ёслолтой. мацаг барих, өргөл барьц өргөх гэх мэт. хамгийн муухай нь "ПАНРЭСИНГ" гэж нэрлэгддэг үйл. энэ нь одоо байгаа уналтын нийгмийн хүмүүсийг бага ч гэсэн авардаг гэсэн. энэ үйл нь тусгай нөгөө жинхэнэ эцгээс/нөгөө МҮН-гуайг ингэж дууддаг/ ирсэн барааг уналтын нийгмийн хүмүүст ЗАРАХ! ингэж зарахдаа худлаа хэлж болох ба энэ нь нүгэл биш гэж үздэг. заруулж байгаа бараа нь дандаа үзэг бал оймс зүүлт гэх мэтийн зүйлс байдаг харин ховор тохиолдолд овор ихтэй том бараа байдаг. үүнийг хийж байгаа хүүхэд залуустай та бүгдийг тааралдсан гэдэгт итгэлтэй байна. тэд тань дээр ирээд "Би сургалтын төлбөрөө цуглууж байгаа юм. солонгос бараа сонирхох уу." гэх мэтээр тань дээр ирдэг. үүгээр олсон мөнгө нь эргээд монголд үйл ажиллагаагаа явуулах хөрөнгийн суурь нь болдог. үнхээр аймаар. монголын хөрөнгөөр монголыг мунхруулж байна шүү дээ. магадгүй та намайг худал дэмий зүйл яриж байна гэж бодох байх. гэхдээ энхүү урсгалаас болж 3 жилийн өмнө би анхныхаа хайраас хагцаж байсан юм. эднийхэн тэр адислал нэрээр монгол охидыг харийн хүнтэй нэг гэр бүл болгодог. миний анхны найз охны эгч нь яг тэгэж япон хүнтэй суусан байсан. ингээд би гэж хүн түүнийг ойлгох гэж энэ урсгалд орсон. гэхдээ нээх удаагүй ээ би чинь монгол хүн шүү дээ. тэдний тухай хэдий ихийг олж мэднэ хэзээ нэгэн цагт эргүүлээд ашиглах хүчтэй зэвсэг болно гэж бодсоор хэдийнээ 3 жил өнгөрчээ. энэ хугацаанд бүр их хүчээ авсан харагдана. үүнээс хойш тэр муу МҮН САН МЁН болон түүний тэнэг үзлийн эсрэг тэмцэх болно. гэхдээ энэ тэмцэл тэдний ухуулганд автсан тэр хүүхэд залуусруу чиглэхгүй. тэд энэнд буруугүй. магадгүй бид буруутай байх. бид тэдэнд хангалтай их мэдээлэл өгч чадаагүй болхоор. бид тэдэнд хамгийн хэцүү цагт нь хамт байгаагүй болхоор. бид тэдэнд шашинийг үзэх үзлийг төлөвшүүлээгүй болхоор бид л буруутай. магадгүй энэ бүгдийг 3 жилийн өмнө би хэлээгүйгээрээ буруутай байх. тэгсэн бол ингэж их хүчээ авахгүй ч байсан юм билүү?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment