Sunday, June 15, 2008

Шашины тухай

Өнөөдөр байнга ордог Дөлөө ахын блогоор зочилтол исусийн цуглааны тухай бичсэнийг үзээд өөрийн бодлыг бичмээр санагдаад нэг мөсөн нэг блог нээе гэж бодлоо. ер нь монголд их бага олон шашны урсгалууд байдаг. би гэж угийн өөрт хамаагүй юманд хошуу дүрж явдаг болхоор аль эртнээс л олон шашны хүнтэй уулзаж, маргалддаг байлаа. гэхдээ өнөөдөр нэг шашний урсгалын тухай энд бичэх гэсэн юм. энэ урсгал нь яг шашин судлалдаа МҮН-ий урсгал гэж нэрлэгддэг. үндэслэгч нь өмнөд солонгосын МҮН САН МЁН гэж хүн. саяханыг болтол амьд байсан харин одоо амьд эсхийг нь сайн мэдэхгүй байна. хэрвээ амьд бол 80 хол давсан өвгөн байх ёстой. тэрээр өөрийгөө бурханы хүү гэж нэрлэдэг ба түүнийхээр тэр дэлхий дээр ирсэн 3дахь хүү нь юм байна. эхнийх нь библид гардаг АДАМ, 2дахь нь ИСУС тэгээд өөрөө. номлолын үндэс нь библи болон бусад шашны урсгалаас санаа авч бичсэн ТЭНГЭЛЭГ ЗАРЧИМ гэдэг нэг ном. Түүн дээр адам евагаас эхлээд өнөөг хүртэлийг маш сайн логиктой тайлбарласан. үндсэн санаа нь адам ева нь бурханы хүүхдүүд байсан ба ева хортой жимс идэж бурханаас урвасан гэдэг. энд гардаг хортой жимсийг тэд секс гэж тайлбарладаг ба үүнээс хойш дэлхий ертөнц уналтанд орж хүмүүс зовлон зүдгүүрийг мэдрэх болсон гэдэг. тэгээд исус нэг удаа аврах гэж ирээд чадаагүй ба харин МҮН-гуай аврана гэж номлоно. аврах зам нь зөвхөн өөрийнх нь шавь нараас төрсөн хүүхдүүд гэх ба энэ тэнгэрлэг гэр бүлээс гарсан цэвэр ариун бурханы хүүхдүүд юм байна. өөрийнх нь жинхэнэ шавь болхын тулд адислалд орох ёстой. харин тэр адислал гэдэг нь Мүн-ийн шавьтай суух юм. жаахан ойлгомжгүй тайлбарлачихавуу даа. юу вэ гэхээр та адислалд орно гэвэл таны хосыг нөгөө МҮН-гуай зааж өгөх юм. тэгээд та 2 адислагдаж та 2-ийн дундаас нөгөө жинхэнэ бурханы хүүхэд гээч нь гарна. тэхдээ бас ёс дүрэмтэй адислалд орчоод 3 жил тустаа байдагч гэлүү сайн санахгүй байна. ямарч байсан та шавь нь болвол секс хийж болохгүй учир энэ нь дэлхий ертөнцийг уналтанд оруулсан учраас. үргэлжлэлийг нь маргааш бичнэ ээ...

No comments:

Post a Comment