Sunday, December 27, 2009

Архи

Хүмүүс яагаад архи уудгийг би бүр багаасаа л ойлгодоггүй байсан. Магадгүй ойлгохгүй байсаар байгаад үхэж магадгүй юм. Харин хүмүүс намайг яагаад уудаггүй бас ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг 7 настай байхад аав маань өөд болсон юм. Өөд болхоосоо өмнө намайг өвөр дээрээ суулгаад 100-ийн дотор тоолхыг зааж бас цагийг хэрхэн тоолдогийг хэлж өгөөд ганц захиас захисан нь "Миний хүү архи битгий уугаарай, тамхи битгий татаарай". Тэр өдрөөс өөр аавтай холбоотой зүйлүүдийг бараг сандаггүй. Тиймээс аавынхаа захисан ганцхан захиасыг биелүүлнэ гэдэг бурханы оронд байгаа аавтайгаа зүүдэндээ тайван уулзах миний ганц тайтгарал юм.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.

Saturday, December 26, 2009

Snowboard

За өчигдөр орой Skyresort-т очиж snowboard-р гулгаж сурах гэж оролдов. Үнэхээр сайхан байлаа. Эхэндээ хэцүү мэт боловч сурчихвал үнэхээр сайхан эд байнөө. 4 цаг гулгахад бүхэл стресс тайлагдаад жинхэнэ амьд хүн гэдгээ мэдэрч байгаад ирлээ. 3 найзтайгаа явсан болхоор бүр ч урамтай байлаа. Та ч гэсэн очоод үзхэд гэмгүй шүү. дэлгэнгүй мэдээлэл авхыг хүсвэл www.skyresort.mn хаягаас аваарай.

Saturday, December 19, 2009

Хувьсал ба Хөгжил

Аймаар сүр нэртэй нэг бичлэг бичье гэж бодлоо. Нэгэн цагт монголд гар утас хэрэглэдэг бүх хүн дугаар нууцлах үйлчилгээг үнэгүй авдаг байлаа... Тэр үед хэн надруу залгаж байгааг мэдэхийн тулд дугаар харах үйлчилгээнд мөнгө төлдөг байлаа. Одоо харин бүгд дугаар харах үйлчилгээг үнэгүй авч дугаар нууцлах нь үнэтэй болжээ...
Гэхдээ энэ бол ярих гээд байгаа гол зүйл маань биш л дээ. Зүгээр л өчигдөр нэг ийм үг санамсаргүй тааралдсан юм. "Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юм байдаг". Өөрөөр хэлбэл бид одоо хоцрогдсон гэж боддог тэр технологи санаануудаас бас авах зүйл үлдсэн байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ялангуяа монголд бол энэ бүхэнийг хэрэгжүүлэх боломж өндөр байна.

Tuesday, September 15, 2009

Linux InstallFest 2009

Linux InstallFest 2009 өдөрлөг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр
12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн
танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг,
компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулагдана.

Мянга сонсхоор нэг үз! Сонирхосон хүн бүхэнд нээлттэй.

Wednesday, September 2, 2009

Aжилчин боллоо

Жинхэнэ ажилчин боллоо. Ганцаараа, хувиараа юм хийхээс хэр өөр байхыг харж байя ;)

Thursday, August 13, 2009

Др.Гоожуур-т

Хэрвээ Гоожуур гээч нь хэрвээ энэ бичлэгийг олж уншиж байгаа бол одоо больчихооч ээ... Ядаж л наад хүний чинь хийсэн бүтээсэн нь чиний цуглуулсан зураг, балайрсан бичлэг 2-оос чинь илүү үр бүтээлтэй зүйлс байсан юм шүү дээ. Хэдий буруу зүйл хийсэн ч чиний хийсэн бүгдийн хажууд хүүхдийн тоглоом шиг л зүйлс шүү дээ. Чиний хийсэн нүглийг шүүх хүн байхгүй, Чи харин өөрийнхөө эсрэг бүгдийг үгүй хийх гэж зүгтгээд... Энэ чинь чи хаашаа яваад байгааг харуулаад байна. Амьдрал урт, юу ч тохиолдож болно. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжлээд байвал дараагийн удаад хэн хэн илүү их хохирол амс ч болох юм гэдгийг л сануулах гэсэн юм.

Monday, August 10, 2009

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.

Хууль бус зүйлтэй хууль бусаар тэмцэх нь өөрөө хууль бус.
Үлгэрлэвэл үхэх ялтай алуурчинийг алсан байлаа ч хүн алсан гэм цагаадахгүй.

Ajaxmaa Goojuur.com-ийг хакердсан байна. Тэгээд бодлоо та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцмаар санагдаад. Би ч гэсэн гоожуурыг уншдаг л байсан. Заримдаа бодоод байхад мань мэтийн хүн бусад хүмүүсд тайлбарлаад ойлгуулж чадаагүй зүйлсийг өөрсдийнх нь характараар бичээд ойлгуулаад байх шиг. Гол нь ямар нэг сануулга шаарлага байхгүйгээр хийсэн нь л жоохон тийм байна. Тэр зураг энэ тэрийг нь устгаад дараагийн удаад илчлэнэ гэж сануулсан бол дээр байх байсан юм шиг.

За тэр яахав ээ залуусаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Хэдүүлээ ажаксмаагийн ажилласан ажлыг жоохон шинжлэхүүдээ. Та нар яаж хийсэн гэж бодож байна. Миний таамаглал:

1. Гоожуурынхны алдаа нь сайтынхаа майлыг шууд яахооруугаа форвард хийсэн байна. Тэгхээр ажаксмаа эхлээд гоожуурлуу захиа бичиж үзсэн байх. Захиандаа зураг юмуу файл хавчуулж явуулаад тухайн зургийг нээж үзэх агшинд яахоо хаягийг нь мэдэж авсан байх. Яаж гэдгийг сайн бодож олохгүй байгаа ч ямар ч байсан энэ сэжүүрээс л эхэлж жинхэнэ майлыг нь олсон нь гарцаагүй.
2. Нэг баттай зүйл гэвэл ажаксмаад монгол интернэт хэрэглэгчдийн нууц үгийн нилээд том сан байгаа. Эх үүсвэр нь нөгөө тэнэг ГӨГӨ шүү дээ. Өөр сайтуудынх нэмэгдсэн ч байж болох талтай. Эндээсээ майл хаягаар нь шүүлт хийж олсон нууц үгээрээ майлд нь нэвтэрч орсон.
3. Майл дотор нь уг хэрэглэгч хэн болох нь мөн сайтын админ хэсэгт нэвтрэх түлхүүр гэх мэт зүйлс байсан нь гарцаагүй. Эндээс цааш тайлбарлах шаардлагагүй байх.

Дээрх бүгдээс нэг л том тэнэг дутагдал монгол хэрэглэгчдэд байна. Майл хаягийнхаа нууц үгийг сайн бодож өгөхгүй байна. Жинхэнэ майл хаягийнхаа нууц үгийг цор ганц, зөвхөн өөрөө мэдэх үсэг тоо тэмдэгт, том жижиг үсэг хольж аль болох олон тэмдэгттэйгээр өгөх.

Saturday, July 4, 2009

Ухаан далай номноос эхтэй...

Саяханаас чөлөөт цагаа номонд зориулах болов. Гэхдээ мэргэжлийн номнуудад бус харин уран зохиолын номнуудад. Тэгээд гэнэт анх ном уншиж эхэлж байсанаа санаад энд бичмээр санагдлаа. Миний анхны номонд хорхойссон түүх гэвэл 13 настай байхад ээж маань намайг гэртээ юу ч хийхгүй байгаад ихэд гайхах болсон. Уг нь шатарын дугуйланд яваад овоо байсан чинь багш нь шилжиж яваад дугуйлан нь тарцан байлаа. Дээр нь охидууд шоохоорхох нас нь арай л болоогүй байв. Хаяа ганц нийлэх найзуудтай 7 хоногт 2-3 удаа л хамт гарч тоглодог байсан санагдана. Зурагтаар онцын зүйл гарахгүй. Тэр үед хөдөө зөвхөн үндэс гардаг байсан. Гэхдээ өглөөн хөтөлбөр гээд хэсэг гарч байгаад өдөр 12-с унтраад орой 6 гээл дахиад эхэлдэг байлаа. Би харин өглөө хичээлдээ явчаад л өдөр нь даалгавараа хийчээд хэдэн цаг ч хамгаагүй төөсөөлөн бодоод хэвтчихдэг байв. Ээжийн маань санаа зовж намайг номоор эмчилхээр шийдээд анх Жюль Верний "Дэлхийг тойрсон 80 хоног" гэдэг номыг худалдаж авч өгөв. Тэр номыг шахалтаар уншиж эхэлсэн болхоор эхний 10-20 хуудсыг унших гэж 14 хоног зарцуулсан юмдаг. Харин үлдсэнийг нь уншихад ердөө 1 шөнө 2 өдөр л шаардагдав. Дахиад ээжээс ном нэхэв. Ээж "номын шүүгээнд зөндөө ном байхад би чамд өдөр бүр шинэ ном авч өгч чадахгүй" гэлээ. Тэр нь ч зөв байсан. Манайх тийм их биш ч гэсэн хөөрхөн хэдэн номтой номын шүүгээ байсан юм. Тэнд байгаа номнуудыг ээлж дараалан уншаад 1 сарын дараа дахиад л номгүй болсон дахиад ээжээс нэххэд ээж "номын сан гэдэг газар чинь яах гэж байдагийг мэдэх үү?" гэж асуулаа. Би гайхан "манай энд байдаг юмуу?" гэж тэнэглэж байснаа санадаг юм. Хамгийн хачирхалтай нь миний дугуйландаа явахдаа үргэлж хажуугаар нь өнгөрдөг байсан тэр жижиг цагаан байшин эрдэм мэдлэгийн үүр байжээ... Тэнд очоод л гэрийн ном гэдэгт нь бүртгүүлээд гэрээр ном авч уншдаг болов. Дараа нь өөрт байгаа номоо цөөхөн хэдэн ном уншдаг хүүхдүүдтэй солилцож уншиж эхэлсэн. Тэгээд дараа нь хотоос хүртэл ганц 2 ном захиж авчруулж уншиж байлаа. Энэ бүхэн 2 жил хагас хэртэй үргэлжилхэд би тэрүүхэн тэр аймгийн төвдөө чамгүй мэдлэгтэй хүүхдийн тоонд орчихсон л явж байлаа. Тэгээд л 16 нас над дээр ирхэд анхны хайр ч над дээр ирж би гэдэг хүн амьдрал өөрөө уншиж дуусамгүй ном гэдгийг ойлгож билээ хэхэ :-D Тэр үеээс хойш ном унших минь эрс багассан ч сайхан номыг нэг эхлүүлбэл салдаггүй зан минь одоо болтол хэвээрээ.
Хамгийн сүүлд "Twilight" гэдэг номыг өчигдөр уншиж дуусгалаа. Үнэхээр сайхан ном байна. Та ном унших дуртай бол энэ номыг нэг уншаад үзээрээ.