Sunday, December 27, 2009

Архи

Хүмүүс яагаад архи уудгийг би бүр багаасаа л ойлгодоггүй байсан. Магадгүй ойлгохгүй байсаар байгаад үхэж магадгүй юм. Харин хүмүүс намайг яагаад уудаггүй бас ойлгодоггүй юм шиг байгаа юм. Намайг 7 настай байхад аав маань өөд болсон юм. Өөд болхоосоо өмнө намайг өвөр дээрээ суулгаад 100-ийн дотор тоолхыг зааж бас цагийг хэрхэн тоолдогийг хэлж өгөөд ганц захиас захисан нь "Миний хүү архи битгий уугаарай, тамхи битгий татаарай". Тэр өдрөөс өөр аавтай холбоотой зүйлүүдийг бараг сандаггүй. Тиймээс аавынхаа захисан ганцхан захиасыг биелүүлнэ гэдэг бурханы оронд байгаа аавтайгаа зүүдэндээ тайван уулзах миний ганц тайтгарал юм.
Хүмүүс хэнийг ч таниж мэдээгүй байж зүгээр л архиар нэгнээ шахах нь үнхээр утгагүй санагдах юм. "Юун маягтай юм, ганц лааз пийв уухад явал гэж", "Чи найз л юм бол энэ хундгыг л уучих би дахиж чамд өгөхгүй" гэх мэтээр шордох нь миний амьдралд өчнөөн таардлаа. Архинаас зугтаах маань эргээд намайг ганцаардуулж байна. Архийг би үзэн яддаг хүн биш. Хамт наргиж цэнгэж болно. Харин намайг битгий хүнд байдал оруулаач гэж хүмүүсээс хүсмээр байдаг юм. Энэнээс болоод баяр ёслолоор хүртэл их ганцаардах боллоо. Магадгүй шинэ он гархад ганцаараа тортоо идээд суух хэрэг гарах гээд байдаг... Ер нь архигүй Шинэ Жилийн Баяр энэ тэр болдог бол очмоор санагдаад байгаа шүү.

4 comments:

  1. Нэг тийм тал ч бий шүү хэхэ. Гэхдээ уухгүй байсан ч уусан юм шиг л суухгүй юу даа. Яриандаа согтоод л :D Урдаа тавьчихаад л уруулаа нэг хүргээд л хэхэ :p

    Гэхдээ хүмүүст сайн ойлгуулчихвал найзууд мэддэг болчихоороо шахахаа болчихдог юм өө :D

    ReplyDelete
  2. ийм байдал ч зөндөө л тохиолдож байсан доо...
    яг л энэ дээр хэн нь жинхэнэ найз вэ гэдэг нь ялгараад л гараад ирнэ. найзууд бол ойлгоноо шоудах үед жаахан хоцороод очиход ундаа захиалаад тавичихсан байдаг болдышдээ. хамгийн гол нь уухгүй уудаггүйгээрээ л байжий.

    ReplyDelete
  3. Haker7 asuult.net iinhaa id ruu orood uzere.pm bichsen ym aaa.Bayrlalaa

    ReplyDelete
  4. Хөөе гэгээлэг хүүхдээ блогоо эргээд хөтөлөөчээ. Ийм гое блогтой юм байж цааш нь хөтлөх хэрэгтэй шдээ.

    ReplyDelete