Friday, April 24, 2009
Үбүнтү 9.04
За хө хүлээж хүлээж үбүнтү 9.04 маань гарлаа. Сая л суулгаж дуусав хэхэ. 3 удаа татаж байгаад дундаас нь тасрав. 2 удаад нь Ситинэт тасалдаж нэг удаад нь дүүдээ анхааруулж хэлээгүйгээс болоод санаандгүй тасалчисан. 3дахь дээр нь уур хүрээд Ситинэт-рүү залгаж хүртэл үзвээ гэж хэхэ. Даанч ийм шөнө хэн л утсаа авав гэж. Гэхдээ одоо суулгаад ашиглаж байгаа болхоор бүх уур хилэн гараад их сайхан байна. Ойр зуурын хэргэлдэг ганц 2 тохиргоогоо хийж байтал бас нэг цаг болох юм шиг байна. Надад бол хамгийн их таалагдсан зүйл нь шинэ файл систем. одоогоор ид шидийг нь үзэж судалж амжаагүй байгаа ч яагаад ч юм их таалагдаад байна :-D Нэг зүйл дээр харин жоохон тийм санагдлаа. Өмнөх хувилбарууд дээр хувилбарын нэр бүхий амьтаныг оруулсан ханын цаастай ирдэг байсан энэ хувилбар харин тэгсэнгүй. Дотроо хөөрхөн эвэрт туулай бодоод л сууж байсан чинь хэхэ. За тэр ч яахав. Аан тийм нээрээ нэг гоё зүйл анзаарсан юм байна. Өмнө нь виндовсийн НТФС файл системийг зөв салгаагүй үед үбүнтүрүү моунт хийж болдоггүй байсан даа. Миний виста бараг ашиглахгүй байсаар бүүр үйлдлийн систем гэж хэлхэд хэцүү болсон юм байдын. Заримдаа унтардаггүй гацаад байдын хэхэ. Тэгээл убунтугаасаа нөгөө файл системрүүгээ хандах гэхээр л алдаа заагаад заавал нөгөөхөө асааж унтраах хэрэг гардаг байлаа. Харин одоо НТФС файл систем зөв унтарсан эсхээс үл хамааран шууд моунт хийж болж байна УРАА!!!
Sunday, April 12, 2009
Лого хийж үзвээ...
Лимнукс бүлгэмийн лого бүтээх уралдаан зарлагдсаныг хараад над шиг зургийн мэдрэмжгүй хүн юу чадаа аж гэж бодоод л яваад байлаа... Гэтэл анх зарыг уншхад төрсөн санаа маань ерөөсөө гарч ирэхгүй байхын... Тэгхээр нь өөрөө хийгээд оролцхоор шийдээд цаг зараад суусан чинь ер нь болж байна шүү :-D Сайн муу болсон эсхийг хэлж мэдэхгүй юм. Мөн логог бүтээх тухай энэ тэр юм уншиж байгаагүй болхоор бас сайн хийж чадахгүй байх шиг байна. Наад зах нь л өнгө энэ тэрээ сонгох гээд л хэхэ. Логонуудын тайлбарын тухай эндээс илүү дэлгэрэнгүй уншаарай.
Labels:
Лимнукс бүлгэм,
Лого
Wednesday, April 8, 2009
Нүүгээд ирвээ гэж...
Сүүлийн үед блог дээрээ юм бичилгүй их уджээ... Тэгээд блогруугаа ортол нэг л гундуу байх шиг... Тэгээд бичлэг хийх гэтэл гөгө ерөөсөө гажигтаад болж өгдөггүй. Өмнө нэг удаа ийм зүйл тохиолдож байсныг санаад гэнэт нүүхээр шийдлээ. Гэнэт гэж дээ өмнө нүүлгэх тухай бодож л байсан л даа. Гэхдээ яг төдийд өдийд нүүе гэж төлөвлөөгүй байсан юм. Ямар ч байсан бүх бичлэгүүдээ нүүлгээд ирлээ. Хэхэ нээх их биш ч гэсэн бас овоо цаг авчлаа шүү... За тэгээд блоггер минь САЙН БАЙН УУ? :-D
Шинэ эхлэл
Өнөөдөр 21 хүрлээ. Яваад ирсэн замаа харсан яасан ч богинохон юм. Явах замаа харсан чинь яасан ч урт юм. Би 20 жилийн амьдралын хэдий хугацааг нь юунд зараа вэ? гээд хархад ихэнх нь л сурсан байхын. сурсанаараа болдог бол их л зүйл сурч мэдэж. Гэтэл мэдлэгтэй сайн хүмүүсийн хажууд бол үнхээр ичмээр жоохон зүйл сурч. Тэгээд алийг нь юунд хэрэглэх билээ? гэж бодох боллоо. Анх энэ мэргэжлийг сонгож байсан 13 насаа санав. Тэр үед тавьсан зорилгодоо хүрээ юу? гэж өөрөөсөө асуулаа. Гэтэл үгүй. Ухаан сууж өөрийнхөөрөө амьдарсаар 13 жил өнгөрсөн байхад мөрөөдлийнхөө захаас ч атгаагүй байдаг, зорилго тавьж түнийхээ төлөө зүтгэсээр 7 жил өнгөрсөн байхад бас л бараагүй жоохон хувь нь биелсэн байна... Тэгээд нөгөө талаас нь хартал хүний амьдрал угаасаа үргэлж онож явах ёсгүй. Асуудал үргэлж л гарч байдаг. Тийм байхад энэ бүх хугацаанд алдаагүй ганц зүйл маань миний мөрөөдөл. Тиймээс өнөөдрөөс өөрийнхөө мөрөөдөлрүү арай өөр замаар яваад үзхээр шийдлээ. Дараагийн 5 жилд ямарч байсан мөрөөдлийнхөө сайн бат бөх суурийг барьхаар төлөвлөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлэх гэтэл дахиад л сурах хэрэг гарлаа . Гэхдээ сурах юу нь муу гэж тиймүү? За тэгээд эхний алхам PYTHON. Үнэхээр дажгүй хэл шүү. Урьд нэг удаа нэг хүний зөвөлгөөгөөр хальт уншиж байсан маань ч тус боллоо. Багахан ч гэсэн үр дүнд хүрч байна. Ингээд урагшлаад байдаг хэргээ.
Labels:
Төрсөн өдөр,
Эхлэл
Subscribe to:
Posts (Atom)