Wednesday, November 19, 2008

СисАдминий нэг өдөр...

6:00 сэрүүлэг дургалаа... гэхдээ урьд шөнө 4:00 унтсан юм чинь яаж одоо босдын новш гэж... унтраахаас
9:13 утас дугарч байна... чөтгөр ав гэж дарга залгаж байна. одоо утсаа аваад загнуулах унтаж байгаад очоод загнуулах яг адилхан. дахиад 10минут унтнаа...
11:23 за байз өнөөдөр юу хийнэ гэж бодож байлаа даа... цаг ингэхэд хэд болоод байна аа.... ээ новш! ээ новш! одоо алуулсан даа за байз хурдхан цайны цагаас өмнө очиж *** серверээ асаахгүй бол бараг 7 цаг зогсцон байна шдээ... одоо ч дарга боож үхэх гэж байгаа даа. ядаж байхад оймс хайчихваа...
12:08 "Би чамд яах гэж мөнгө төлдөг юм бэ айн? одоо бүр улайн цаймдаа гараад утсаа хүртэл авахаа байчхаа юу?" ..... "Хурдан тэр *** серверийг асаагаадах. наадах чинь зогсон секундээрээ миний мөнгө урсаад байна"
12:37 за байз өчигдөр юу хийж байгаад орхилоо доо... ядаж байхад гэдэс өлсөөд байх чинь. гарч хоол иддэг юм билүү? заза дарга харчуул боож үхэх байх. батаад ганбүргэр захихаас. новш чинь мессенжирт байна уу үгүй юу?
14:42 ёо 2 цаг энэний ард суугаад ямарч ахисан юм алга... дахиад 2 цаг суугаад яг л адилхан байхдаа. нөгөө дулмаа бас л баахан юм яриад байсан. энэ хүмүүс ядаж өөрсдөө компьютерээ форматлачихдаг болоосой... даргын нүдийг хариулж байгаад гилс гараад ирдэг юм билүү? тэднийд очуул ядаж сайхан цай хоол идчээд ирнэ дээ. ер нь л тэгэе. сайхан 2 цаг амарч ирж байгаад сайхан үзнээ гэж...
15:14 "за сайнуу ямар салхи чамайг манайд аваад ирвээ. нөгөөх чинь дахиад л асхаа больцон. найз нь ядаж байхад тайлангаа шивэх гээд цаг нь тулчаад байдаг."
15:57 за байз энэ хар гайных нь драйврүүдийг нь хаана хадгалчлаа даа... "хөөе чи энд байсан TEMP гэдэг фолдерийг хааш нь хийцэн юм бэ?" дулмаа:"устгацан ш дээ хэрэггүй л юм байх гэж бодоод"... ёоо яджийхад энэ тэнэг хужаа боард нь ямар драйвруудтай байлаа даа... за за юу ч гэсэн нэг задлаад харчдымуу
17:16 заза сайхан ч хоол идлээ... өө утас... новш гэж дахаид л дарга за юу гэхийг нь сонсоё... "муу дурак минь бас хаашаагаа алга болчховоо нөгөө сервер яасан ассан уу" СА:"юу л даа даргаа өнөөдөртөө багтаагаад заавал асаанаа та санаа зоволтгүй" дарга:"асаагаагүй байж ажлын цагаар хаашаа алга болчоод байгаан? одоохон хүрээд ир би гарах гээд байна" СА:"заза би энэ хажууханд чинь байна 10 минутын дараа очлоо"
19:23 за байз хүн амьтан байна уу үгүй юу? одоо ч хэн байхав дээ. утасны цэнэг дуусчхаж ашгүй дээ. за нөгөө балай маань юу болжийна харна аа. пөөх яасан олон майлүүд вэ? за захаас нь эхлэе дээ. эхлээд майлүүдээ уншнаа
22:04 новш гэж ийм амархан юман дээр 24 цаг суулаа гэжүү? би одоо ийм тэнэг болцын байхдаа. заза ямарч байсан зүгээр асч байх шиг байна. хариж унты байз. за байз ганц 2 буудчдын билүү? заза цаг эрт байга юм чинь 30мин тоглочоод харийдаа
00:06 "Terrorist win" СА:"новш чинь яасан азтай шаар вэ?"
02:11 "ёоо лааж байнаа манайхан, энэ эрчээ алаад байдаг хэргээ!"
03:46 ёох нүд анилдаад байх чинь... цаг хэд болоод байнаа. пөөх ийм хурдан гэж үү арайч дээ! за харьж унтана гэвэл худлаа энд унтчаад шөнөжин сууж ***-ийг асаалаа гэж хэлчээд маргааш чөлөө авч гэртээ нэг сайхан амрая. сураагүй юм биш сандал дээр унтнаа хө.

5 comments:

  1. Хэцүүхэн л админ байна да. Би дөнгөж backbone авч байхдаа иймэрхүү байсан байхда.

    ReplyDelete
  2. Ваахахахах үнэн хөгжилтэй

    ReplyDelete
  3. sonin style-tai amidaraltai humuus shuu

    ReplyDelete
  4. энд чинь архи пийв ууж идэх нь дутуу байна даа

    ReplyDelete