Showing posts with label Сургалт. Show all posts
Showing posts with label Сургалт. Show all posts
Saturday, June 28, 2008
Ubuntu анхан шатны сургалт өндөрлөлөө.
За өнөөдөр сургалт маань дууслаа гэж. үнхээр их зүйлийн тухай мэдэж авлаа. уг нь өөрийгөө линукс гадарладаг гэж боддог байлаа. гэтэл энэ сургалтанд суусны дараа л сая жинхэнэ ёсоор гадарладаг боллоо гэж хэхэ... цаашид линукс хэрэглэгчдийг хэрхэн идвэхтэй байлгах, лимнукс бүлгэмийн сайтын тухай олон сайхан санаа бодлоо солилцлоо. цаашид энэ тухай http://www.limnux.org/ -ийн хэлэлцүүлэгт үргэлжлэн ярилцах тул та бүгдийг санаа бодлоо бас оруулна уу? эцэст нь хичээл заасан бүх багш нартаа ТОМООС ТОМООР БАЯРЛАЛАА гэж хэлэе дээ.
Labels:
Лимнукс бүлгэм,
Линукс,
Сургалт,
Үбүнтү
Thursday, June 26, 2008
Өнөөдөр...
Өнөөдөр ер нь их үр бүтээлтэй өдөр байлаа шүү. өглөө нэг хүн антивирус суулаад өгөөч гээд нотэбүүкээ аваад иржээ. нэгэнт аваад ирсэн болхоор нь суулгаж өгөе гээд байж байтал тэр миний убунту-г хараад ихэд сонирхож байгаа бололтой. тэрний хувьд ВИСТА нь хамгийн гоё санагддаг байжээ. харин би убунту-гийн хэд хэдэн шоуг үзүүлтэл бүр ам нь ангайж байхийн... тэгээд миний муу ямбий П4 дээр маань ямарч гацалтгүй ажилаж байгааг нь харчаад итгэж өгөхгүй. бас ҮНЭГҮЙ, дээр нь байгаа бүх про ҮНЭГҮЙ гээд хэлцэн чинь бүр гайхаад. бараг 2 цаг линукс болон виндоусын тухай яриж өгсөний дараа манай хүн харин чи наадхаа суулгаад өг гэдэг байгаа. тэгхээр нь "ЭНЭ ХЭДИЙ ҮНЭГҮЙ Ч ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮНЭГҮЙ БИШ Л ДЭЭ" гэж хэлээд сд авчруулаад бичиж өглөө. тэгээд анхлан суралцаж байхад өөрөө оролдож үзэх нь үр бүтээлтэй гэдгийг ойлгуулаад асуудал гарвал асуугаарай гэж хэлээд явуулав. тэр угаасаа хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан. мэдээж Core2duo нөтэбүүкээ бичгийн машин шиг ашигладаг мянга мянган хүмүүсийн нэг. харин түүнийг вирус гэдэг юм байнга зовоодог юм байна. тэгээд убунту ашигласанаар бичгийн машинаа арай илүү сонирхолтой ашиглах боломж байгаа бас ВИРУС-гүй амьдралд хөл тавина гэдгийг ойлгуулж өглөө. манай хүн баярласан талархасанаа илэрхийлээд л явж өгсөн. нэг ч гэсэн линукс хэрэглэгч нэмэгдэж байвал тэ.
харин хэтэрхий их ярьсаны дараа гадуур гарах олон ажил үлдсэнээ санаад яран гарч баахан алхав. ер нь нормативасаа 2-3 дахин их газар алхасан бололтой их ядарлаа. тэгээд нэг хоол идчээд УБУНТУ-ийн анхан шатны сураглтандаа суув. хоол идчээд орсон болхоор эхний хэдэн минутанд нойр аймаар хүрэв. санаа зовсон гэж хэхэ... гэхдээ дундаас нь хойш гайгүй болсон л доо. өнөөдөр бас нийлээд сонирхолтой зүйлсийн тухай заав. зарим ашигладаг зүйлсийнхээ цаана юу болдогийг нь сайн мэдэхгүй ашиглаад л байдаг байж дээ. өө тийм нээрээ би орон нутаг явах ажлаа хойшлуулж чадсаны ачаар сургалтаа дуустал суух боломжтой боллоо. за ингээд хамтдаа сураад байж дээ хэхэ.

Wednesday, June 25, 2008
Ubuntu анхан шатны сургалт (2дахь өдөр)
За өнөөдөр бас л дажгүй сайхан болж өнгөрлөө. ер нь сургалт маань 1цаг 30 минут үргэлжлэх ёстой боловч 2 цаг болчлоо. бас өнөөдөр 4 хүн нэмэгдэж ирсэн. харамсалтай нь би өөрөө сургалтаа дуусгаж чадахгүй боллоо. маргааш суучхаад нөгөөдөр өглөө нутаг буцах зайлшгүй хэрэгцээ гарлаа. харин бусад суралцагчиддаа амжилт хүсэе!
Tuesday, June 24, 2008
Ubuntu анхан шатны сургалт
За өнөөдөр "Адсолукс Монголиа"ХХК дээр УБУНТУ-ийн анхан шатны сургалж эхлэлээ. анхны өдрийн сэтгэгдэл ер нь бол дажгүй шүү. зарим нэг зүйлсийн тухай ултай суурьтай мэдээлэл олж авлаа. мөн сонирхосон зарим асуултандаа хариулт авсандаа баяртай байна. цаашид улам сонирхолтой болох байхаа. энэ сургалтын тухай сонирхосон хүн http://www.limnux.org вэбд зочлоорой.
Subscribe to:
Posts (Atom)